Apple Хятадад борлуулж буй iPhone XS, iPhone XR зэрэг утасныхаа үнийг буулгалаа

Twitter Print
2019 оны 04-р сар 03-нд 12:44 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 1-ээс Хятадад татварын шинэ хууль хэрэгжиж эхэлсэнээр Хятадад борлуулагдаж буй iPhone ухаалаг утасны зарим загвар хямдарчээ.

Apple компани iPhone, iPad болон бусад бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг буулгасан ба 64 GB багтаамжтай iPhone XS загвар л гэхэд 500 юань буюу 74 ам. доллараар хямдарч 1220 ам. доллар болсон бол iPhone XR загвар 300 юань буюу 45 ам. доллараар хямдарсан байна.

Өнгөрсөн 1-р сард Apple компани Хятадад борлуулж буй бүтээгдэхүүнүүдээ 15-22 хувь хүртэл хямдруулсан юм. Энэ нь тус компани дэлхийн хамгийн том зах зээл дэх байр сууриа бэхжүүлэх гэсэн оролдлого байсан хэмээн мэргэжилтнүүд онцолж байсан юм.

Гэсэн хэдий ч Хятад дахь Apple компанийн ухаалаг гар утасны борлуулалт сүүлийн 3 жил тасралтгүй буурч байгаа ба сүүлийн улиралд 20 гаруй хувиар буюу 13.2 тэрбум ам. доллараар буурсан талаар IDC судалгааны байгууллагаас мэдээлжээ.

Image result for Apple cuts iPhone prices in China

Энэ нь нэг талаас Хятадын үндэсний Huawei, Oppo, Vivo, Xiaomi зэрэг компаниуд өндөр үзүүлэлт бүхий хямд ухаалаг гар утаснууд үйлдвэрлэж, Хятадын зах зээлд гаргаж байгаатай холбоотой болохыг мэргэжилтнүүд онцолж байна.

Apple компанийн хувьд Хятадын зах зээл томоохон байр суурийг эзлэх ба тус компанийн нийт борлуулалтын 15 хувийг Хятад дангаараа эзэлдэг аж.

Түүнчлэн Apple компанийн Хятад дахь салбараас 14 хоногийн өмнө бараа бүтээгдэхүүн худалдан авсан иргэд зөрүү мөнгөө буцааж авч болох гэнэ.

Эх сурвалж: https://edition.cnn.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.