Эльмира Сыздыкова тэргүүтэй Казахстаны 14 бөх “Монголиа Опен”-д хүч үзнэ

Twitter Print
2019 оны 04-р сар 05-нд 11:33 цагт
Мэдээний зураг,

Чөлөөт бөхийн “Монголиа Опен” тэмцээнд оролцох баг тамирчдын түрүүч манай оронд хөл тавьж байна. Казахстаны эрэгтэй 13, эмэгтэй нэг тамирчин Улаанбаатарын дэвжээнд зодоглохоор мэдүүлэгээ ирүүлжээ.

Казахстаны эмэгтэй бөхчүүдийн хамгийн том төлөөлөл, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл, “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, хошой хүрэл медальт Эльмира Сыздыкова бүсгүйчүүдээ төлөөлөн ганцаараа манай дэвжээнд зодоглоно. Тэрбээр 2015, 2018 онд “Монголиа Опен”-д түрүүлж байв.

Эрэгтэй бөхчүүдээс гурван жилийн өмнө нь "Монголиа Опен”-оос хүрэл медаль хүртэж байсан Амандик Бакеев, Дан Коловын ОУТ-ий аварга Абылайхан Нурсултанов тэргүүтэй залуус багтжээ.

КАЗАХСТАНЫ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН: Эрэгтэйчүүдийн 61 кг: Владамир Кудрин 65 кг: Бек Жаксылыков, Куаниш Жаксыбай 70 кг: Даурен Жумагажиев, Амандик Бакеев 74 кг: Алибек Абдикассимов 79 кг: Жигер Закиров, Абылайхан Нурсултанов 86 кг: Айдар Балданбаев, Эскали Дуалетказы 125 кг: Думан Нурмаханов Эмэгтэйчүүдийн 76 кг: Эльмира Сыздыкова

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.