Төрсний дараах сэтгэл гутрал

Twitter Print
2019 оны 04-р сар 13-нд 09:54 цагт
Мэдээний зураг,

Хүсэн хүлээсэн өдөр ирж, нялх үрээ өлгийдөн авсан шинэхэн ээж аз жаргал баяр баяслаар дүүрэн байх байтал ямар нэгэн зүйлд санаа зовнин сэтгэл тавгүйтэж стресстэх үе байдаг. Та саяхан хүүхэдтэй болсон ээж яагаад гуниглаж, стресстэж байна гэж гайхаж магадгүй. Гэвч төрөөд удаагүй байгаа ээжүүд айж түгших эсвэл амархан хямарч уйлах нь таны бодож байгаагаас ч түгээмэл тохиолддог зан төлөвийн өөрчлөлт бөгөөд үүнийг Төрөлтийн дараах сэтгэл гутрал гэдэг.

Төрсний дараах сэтгэл гутрал нь зарим ээжүүдэд дөнгөж төрснөөс 48 цагийн дараа илэрч байхад зарим тохиолдолд төрснөөс хойш хэсэг хугацаанд 1-4 жилийн дараа ч илэрч болдог.

Яагаад төрсний дараах сэтгэл гутрал үүсдэг вэ?

Төрсний дараа дааврын хэмжээ (эстроген ба прогестрон) буурснаас сэтгэл гутрал үүсдэг. Мөн нойр дутуу байх, гэр бүлийн тогтворгүй байдал зэрэг орчны нөлөө сэтгэл гутралд нөлөөлдөг.

Төрсний дараах сэтгэл гутралын шинж тэмдэг илэрсэн бол ээжүүд зайлшгүй эмчид хандах хэрэгтэй. Учир нь зарим ээжүүдэд сэтгэл гутрал илүү хүндээр тусдаг.

Төрсний дараах сэтгэл гутралыг хэрхэн мэдэх вэ?

Төрсний дараах сэтгэл гутрал хүн бүрт харилцан адилгүй шинжээр илэрдэг. Зарим тохиолдолд хэд хэдэн шинж тэмдгүүд хавсран илэрч болдог. Доор дурдсан шинж тэмдгүүдээс илэрч зан төлөвт тань нөлөөлж байвал эмчид хандаарай.

• Шалтгаангүйгээр гуниглах сэтгэлээр унах

• Сэтгэл санааны тогтворгүй байдал

• Хэт их санаа зовох

• Амархан уурлах, аашлах

• Нойргүйдэх эсвэл хэт их унтах

• Шийдэмгий бус байх

• Анхаарал төвлөрөл муудах

• Хэт их идэх эсвэл хангалттай идэхгүй байх

• Бие хямрах, булчин өвдөх, гэдэс өвдөх, толгой өвдөх

• Өөрийгөө найз нөхөд, гэр бүлийнхнээсээ тусгаарлах

• Шалтгаангүй ойр ойрхон уйлах

• Хүүхдээ сайн асарч чадаж байгаа эсэхдээ эргэлзэх

• Амиа хорлох эсвэл үхлийн талаар дахин дахин бодох

Төрсний дараах сэтгэл гутралыг тоохгүй өнгөрөөх нь хүүхдэд сөрөг нөлөөтэй.

Дээр дурдсанчлан, уг сэтгэл гутрал нь хэдэн сараас хэдэн жил үргэлжилдэг тул ийм байдалтай удаан байвал түүний гэр бүл болон хүүхдэд сөргөөр нөлөөлдөг. Хүүхдийн хөгжлийн эхний жилүүдэд ээж нь Төрсний дараах сэтгэл гутралтай байснаар хүүхдэд хооллох, унтах болон зан төлөвийн асуудал үүсч эхэлдэг.

Зөвлөгөө тусламж хэрхэн авах вэ?

Tөрсөн удаагүй байгаа ээжүүдэд уг асуудлаа гэр бүл найз нөхдөдөө ярих нь хялбар байж болох ч мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах нь илүү үр дүнтэй байдаг.

Сэтгэл гутралын эм болон эмчилгээний сонголтууд байдаг учир мэргэжлийн эмчид хандан сэтгэл гутралын эсрэг зөвлөгөө мэдээлэл аваарай.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.