Хувцсыг дахин худалдан авч болно, харин хүүхэд насыг дахин хэзээ ч авч болдоггүйг байнга сана

Twitter Print
2021 оны 04-р сар 06-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

Хүүхдээ гадаа тоглуулж байгаа бол тоглуулсан шиг тоглуул.

Гадаа хүүхдээ тоглуулж байгаа маш олон ээж аав нарыг хүүхдэдээ "цэвэрхэн тогло" "наад хувцсаа муухай болголоо" "үнэтэй авсан юм" "цэвэрхэн байгаач" "охин байж" "том болчхоод"(яаг үнэндээ нөгөө том болсон гээд байгаа нь 3-5хан настай хүүхэд байна) гээд тоглож байгаа хүүхдэдээ үглэж байгаа бүүр дэндүү их сонсогддог юм надаа. Нэг удаа нэг жоохон охин өрөвдмөөр миний гутал муухай болчихно гээд элсэн дээр тоглохгүй гэж байгааг сонссон.

Хөөрхий хүүхдүүдэд хэцүү байдаг байхдаа л гэж бодогдог. Тайван ч тоглож болохгүй. Таныг нэг сайхан хоол хийж байхад хажуугаас чинь наад махаа ингэж хэрчээд байхдаа яадгийн, наад галаа, хутга ингэж бариад байхдаа яадгийн, ямар их тос, давс хийдийн, эмэгтэй юм байж хоол хийж чадахгүй, өдий том болчхоод хоол хийж чадахгүй, өө наад ногоогоо, цэвэрхэн хийгээч гээд л үглээд байвал ямар вэ? Төсөөлөөд үзээрэй. Яаг л адилхан мэдрэмж байх.

Ер нь хүүхдээ өөртөө, бусдад гоё, цэвэрхэн харагдуулах гэж хүмүүс их хичээж хувцасладаг юм шиг санагддаг. Тэгж болнооо гэхдээ гадаа тоглуулах гэж л гарч байгаа бол битгий тэгж гоё хувцаслаа гуйж байна. (Мөн хүүхдийн ая тухыг биш зүгээр гоё ганган харагдах хувцас их өмсүүлдэг юм шиг санагддаг) Хүүхэд эрх чөлөөтэй хөдлөх хэрэгтэй, хүүхэд эрх чөлөөтэй тоглох хэрэгтэй. Хүүхдэд цэв цэвэрхэн хувцастай байх өөрт нь ямар ч хэрэггүй, танд л хэрэгтэй.

Гадаа тоглуулах гэж байгаа бол муу хувцас өмсүүл, хүмүүс хараад үнэндээ юу ч бодохгүй харин ч таны хүүхдийг эрх дураараа аз жаргалтай тоглож байгаагийн л өөрийн хүүхэдтэй харьцуулах байх.

Хүүхэд хүүхдүүдтэй тоглож байж нийгэмшдэг. Хүүхэд хүүхдүүдтэй тоглож байж хүнтэй харилцаж сурдаг. Хүүхэд тоглож тархи нь хөгждөг. Хүүхэд тоглохоос маш олон зүйлсийг мэдэж, ойлгож авдаг юм шүү. Хүүхдүүдээ тайван өөрийнхөөр нь тоглуулж байгаарай.

Хүүхдэд хувцас биш дурсамж үлдэх нь хамгийн чухал. Хувцсыг дахин худалдан авч болдог харин хүүхэд насыг дахин хэзээ ч авч болдоггүйг байнга санаж яваарай.

Г.Өлзийт

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.