Нүдээ эрүүл байлгах 4 зөвлөгөө

Twitter Print
2019 оны 04-р сар 12-нд 09:48 цагт
Мэдээний зураг,

Нүд бол маш эмзэг эрхтэн бөгөөд зөв арчилж эрүүл байлгах нь нэн чухал билээ. Та дараах зөвлөмжүүдийг баримтлан нүдээ хамгаалж эрүүл байлгаарай. 

• Компьютер, ухаалаг утас, ТВ үзэхдээ ойр ойр завсарлаж байх

Дэлгэц удаан ширтсэний дараа танд доорх зовиурууд илэрч байна уу?

 Нүд хуурайших

 Нүд хөндүүрлэх

 Нүд бүрэлзэх

 Толгой өвдөх

 Хараагаа тогтоож харж чадахгүй байх

 Нуруу, хүзүү болон мөрний булчин чангарах

Эдгээр зовиурууд нь дэлгэцийн гэрэл хэт удаан ширтсэнээс үүдэн илэрдэг. Иймд компьютер, ухаалаг утас, ТВ үзэхдээ нүдээ амрааж завсарлаж байхыг зөвлөж байна. Ингэхдээ 20 минут тутамд 500-600 метрийн зайн дахь зүйлийг 20 секундын турш харах нь нүдийг амраадаг.

• Хэт жижиг зүйл харах болон хэт их гэрэл рүү харахаас болгоомжлох

 Гэрэлтүүлэг муу байх: Ажиллах орчинд гэрэлтүүлэг хангалтгүй байх нь нүдийг ядрааж, толгой өвдөх шалтгаан болдог. Хэт их гялбахгүй, сүүдэрлэхгүй байхаар тохиромжтой байрлалд ширээний эсвэл бусад гэрлийг өөртөө тохируулан байрлуулаарай. 

 Хэт их гэрэлтэй байх: Гэрэлтүүлэг их байх нь мөн адил нүдийг ядраах ба зарим тохиолдолд нүдийг гэмтээх аюултай. Нарны хэт ягаан туяа нь мөн нүдийг гэмтээх аюултай ч, нарны шил зүүж хамгаалах боломжтой. Ингэхдээ UVA UVB нарны хэт ягаан туяанаас 99-100% хамгаалдаг нарны шил сонгох нь чухал юм. Нарны шилний хүрээ ч мөн таныг нарнаас хамгаалж байдаг ажээ.

• Эрүүл зөв хооллох

Луувангаас гадна маш олон хүнсэнд нүдний үйл ажиллагааг дэмжих, эвэрлэгийн үйл ажиллагаанд тустай витамин агуулагддаг. Үүнд: яргай, туна болон бусад тослог загаснууд, навчит ногоонууд. Жишээ нь: буржгар байцаа, бууцайнаас гадна өндөг, самар, буурцаг гэх мэт уургууд(махны бус) багтдаг. 

• Тогтмол эмчид үзүүлж байх

Харааны болон нүдний ямар нэг зовиур шинж тэмдэг илрээгүй ч тогтмол нүдний нарийн мэргэжлийн эмчид үзүүлж шалгуулж байх хэрэгтэй. Нарийвчилсан шинжилгээнүүд нь нүдний даралт ихсэлт, болор цайлт, шар толбоны доройтол гэх мэт эрт үедээ зовиургүй боловч нүдэнд эргэшгүй гэмтэл учруулж болзошгүй эмгэгүүдийг илрүүлж эмчлэх боломжийг олгодог. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.