Түгээмэл хэрэглэгддэг зарим хоол хүнс бөөрийг гэмтээдэг нь судалгаагаар тогтоогджээ

Twitter Print
2019 оны 04-р сар 12-нд 16:35 цагт
Мэдээний зураг,

Хүний 2 бөөр өдөрт 200 литр цусыг шүүж, хоргүйжүүлэх ба цусны даралтыг хэвийн барьж, цусны улаан эсийн боловсролтыг дэмждэг.

Бөөрний үйл ажиллагаа алдагдах шалтгаанд эрүүл бус амьдралын хэв маяг, таргалалт, суугаа ажил гэх мэтээс үүдэлтэй чихрийн шижин, артерийн даралт ихсэх өвчнүүд хамаарна. Стеройд бус үрэвслийн эмүүдийн (ибупрофен, аспирин гэх мэт) замбараагүй хэрэглээ нь мөн бөөрний үйл ажиллагааг алдагдахад хүргэдэг. Түүнчлэн, насжилттай холбоотойгоор бөөрний шүүх үйл ажиллагаа 50 орчим наснаас жилд дунджаар 1%-иар буурч байдаг. 

Сүүлийн жилүүдэд чихрийн шижин болон таргалалт эрчимтэй нэмэгдэж байгааг даган бөөрний архаг өвчлөл болон бөөрний дутагдал зэрэг өвчнөөр оношлогдож буй өвчтнүүдийн тоо ч мөн адил нэмэгдсээр байна. Бөөрний архаг үрэвсэлт өвчин нь хүнд шатандаа ортлоо ямар нэг зовиур илэрдэггүй тул хүмүүс төдийлөн анхаарахгүй байх тохиолдол цөөнгүй.

Судалгаанаас үзэхэд түгээмэл хэрэглэгддэг хоол хүнсний найрлаганд ордог химийн гаралтай орцууд бөөрийг мөн гэмтээдэг болох нь батлагджээ. Жишээ дурьдвал:

• Сахаргүй хийжүүлсэн ундаа (DIET SODA)

Анхны сахаргүй хийжүүлсэн ундаа одоогоос 50 гаруй жилийн өмнөөс худалдаалагдаж эхэлжээ. Чихэрлэг амтыг бий болгодог Сахарин гэх найрлага нь 1980-аад оноос Аспартамаар солигдож, сахаргүй гэх тодотголтой хийжүүлсэн ундаануудын гол найрлага болсон юм. Удаан хугацааны буюу туршид 20 жил нийт 3000 орчим хүнд судалгаа хийжээ. Ингэхэд сахар агуулаагүй ундаа өдөр бүр 1-2 уудаг хүмүүс огт уудаггүй хүмүүстэй харьцуулахад бөөрний өвчлөл нь 30% илүү байжээ.

Image result for diet coke bad for kidney

Иймд АНУ-ын Бөөр судлалын нийгэмлэгээс сахаргүй төрлийн ундаа хэрглэхээс татгалзаж ус уухыг зөвлөжээ. Ус нь сахаргүй, хямд, бөөрний биеэс хорыг гадагшлуулах үйл ажиллагааг дэмждэг. 

• Глифосат агуулсан шар буурцаг

Шар буурцаг нь дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгдэж буй хүнсний бүтээгдэхүүн юм. Учир нь: Хямд, уургийн агууламжтай, өөх тос холестерин агуулаагүй, эслэг кальци болон төмөр агуулдаг гэх мэт давуу талуудтай боловч шар буурцгийг ихээр тариалахад ашиглагддаг. Гэвч шар буурцгийг тариалахад хэрэглэдэг глифосат хэмээх пестицид нь бөөрийг гэмтээдэг байна.

Одоогоос 20 орчим жилийн өмнөөс Генийн өөрчлөлттэй шар буурцаг худалдаанд гарч эхэлсэн ба нийт шар буурцгийн 80%-ийг эзэлж байна. Глифосат нь дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгдэж буй пестицид юм. 

2015 онд, ДЭМБ-аас глифосат нь хорт хавдар үүсгэх болзошгүй хэмээн зарлажээ. Шар буурцгийн тариалангийн талбайд ажиллаж буй ажилчдад чихрийн шижин болон артерийн даралт ихсэх өвчин гэх мэт бусад эрсдэлт хүчин зүйл байхгүй боловч бөөрний үйл ажиллагаа нь хүндээр алдагддаг байна. Мөн судалгааны амьтдад глифосаттай орчинд оруулахад тэдгээрийн нарийн гэдэсний ашигтай бактерийн хэвийн хэмжээг алдагдуулж байжээ.

Bumrungrad Mongolia

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.