Хүүхдийн хоолны дуршил алдагдах эмгэг: Юуг идүүлж болох болон юунаас татгалзах вэ?

Twitter Print
2019 оны 04-р сар 18-нд 16:29 цагт
Мэдээний зураг,

Хоол хүнсээр дамжуулан авдаг амин дэм, эрдэс бодис, тэжээл нь хүүхдийн өсөлт, хөгжлийн зайлшгүй шаардлагатай хэсэг болдог. Гэвч буруу хооллолт болон хооллох буруу зуршлаас үүдэн хүүхдэд цаашлаад насанд хүрэхэд нь ч эрүүл мэндийн асуудал үүсгэх эрсдэлтэй. Тиймээс эцэг эхчүүдэд анхаарах энгийн 5 зөвлөгөөг хүргэж байна.

1. Таргалалт, жингийн илүүдэл нь ноцтой асуудал гэдгийг маш сайн ойлгосон байх

Нийгмийн болон соёлын өөрчлөлтүүд нь хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх болон хооллох дадал зуршилд сөргөөр нөлөөлж, дэлхий даяар өнөөгийн байдлаар хүүхдийн таргалалтын хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Өмнөх үеийнхэнтэй харьцуулахад одоогийн хүүхдүүд илүү их амттан идэж байгаа боловч хоол бага идэж байна. Мөн тэд маш бага унтаж, гадаа идэвхтэй хөдөлж тоглохоос илүү дэлгэцийн хамааралтай болсоор байна.

2. Хүчээр хоол идүүлэхээс татгалзах

Олон жилийн турш бид хүүхдийг тавган дээрх хоолоо дуустал идэхийг шаардсаар ирсэн ба заримдаа хоолоо дуусгаагүй бол шийтгэх тохиолдол ч гардаг. Гэтэл үүгээрээ бид хүүхдэдээ өлсөөгүй байсан ч идсээр байх ёстой гэсэн мессежийг суулгаж байдаг. Иймээс хамгийн эрүүл арга нь 2-3 төрлийн бүтээгдэхүүнээс өөрөөр нь сонгуулах, хүүхдээ хоол хийхдээ туслуулах болон хамтдаа хүнсний ногоо, жимс тарьж ургуулах зэрэг нь тустай.

3. Зуршлыг багаас нь суулгах

Хүүхдийн идэх зуршил нь эхийнхээ хэвлийд байхаас эхэлдэг ажээ. Мөн энэ үеэс ээжийнхээ идэж буй зүйлсийн амтыг мэдэрдэг ба хөхний сүүнд тэдгээрийн амт шингэсэн байдаг. Түүнчлэн, хүүхэд эцэг эхийнхээ идэх зуршлыг ихэвчлэн дагадаг тул хүүхдэдээ зөвөөр үлгэрлэж, эрүүл зөв хоолыг тогтмол цагт идэж байх нь чухал.

Image result for child not eating

4. Эрүүл бус хол хүнсийг гэртээ аль болох байлгахгүй байх

Амттан болон шарсан төмс гэх мэт бүтээгдэхүүнийг хэсэг хугацаандаа нэг идэж болох ч тэдгээр төрлийн бүтээгдэхүүнийг гэртээ байнга байлгах нь хүүхдийн анхаарлыг татаж, идэх хүслийг өдөөж байдаг.

5. Хооллох дур өөрчлөгдөх эмгэг илэрч буй эсэхийг анхаарч байх

Энэ төрлийн эмгэг нь ихэвчлэн 13-15 насанд илэрдэг ба бие галбир, харагдах байдалдаа хэт анхаарснаас хоолноос татгалзах, хоолны дуршлаа алдах эсвэл хэт их хоолны дуршилтай болж, хэт их идэх зэрэг эмгэг илэрдэг. Эдгээр тохиолдолд доорх шинж тэмдэг илэрдэг.

• Жин болон өсөлтийн хоцрогдол

• Хэт их дасгал хөдөлгөөн хийх

• Хатуу хоолны дэглэм барих

• Хоол хийх сонирхолтой болж төрөл бүрийн хоол хийж идэх

• Нууцаар идэх

Дээрх тохиолдолд хүүхдийн эмчид хандан зөвлөгөө авах хэрэгтэй ба эмийн болон сэтгэлзүйн маш олон эмчилгээний аргууд байдаг. Мөн та хүүхдийнхээ хоол идэх зуршлыг өөрчлөхөөр хичээж буй бол цаг хугацааны хувьд яаралгүй өдөр өдрөөр өөрчлөх нь үр дүнд хүргэдэг ба энэ нь цаашлаад амьдралын туршид суух дадал зуршил болох ёстой гэдгийг өөртөө болон хүүхдэдээ сануулж байх нь чухал юм.

Bumrungrad Mongolia

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.