“Хөгжлийн лиг-2019” волейболын тэмцээний хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо

Twitter Print
2019 оны 04-р сар 02-нд 13:51 цагт
Мэдээний зураг,

Монголын Волейболын Залуучуудын Холбоо үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд тус холбооноос “Хөгжлийн лиг-2019” тэмцээнийг зохион байгууллаа. Монголын волейболын залуучуудын холбооноос “Хөгжлийн лиг-2019” тэмцээнийг 2 сараас эхлэн зохион байгуулж өнгөрөгч амралтын өдрүүдэд шигшээ тоглолтууд явагдлаа.

Тус тэмцээнд эрэгтэй 9, эмэгтэй 10 багийн 220 гаруй тамирчид өрсөлдөж байна. “Хөгжлийн лиг-2019” тэмцээний онцлог нь Лигийн системээр бүх багууд хоорондоо тойрч дүнгээ гарган, хагас шигшээ тоглолтоос эхлэн түрүүлж 2 хожсон багууд шигшээ шатанд шалгарахаар өрсөлдөх учиртай. Тэмцээний шилдэг 4-т эрэгтэй багуудаас “Алтайнбарс” клуб, “Хасу-Мегастарс” клуб, “Тэнүүн-Огоо” клуб, “Баянхонгор Бодь” багууд шалгарлаа.

Эмэгтэй багуудаас “Хилчин” 1-р баг, Скайтелийн баг тамирчид, “Double bal”l баг, “Тэнүүн-Огоо” 1-р багийн тамирчид шалгарч шигшээ 4-т үлдсэн юм. Нийт тэмцээний турш хамгийн өндөр оноотой явсан “Хосбар”, “Эрчим”, “IBT Thunders” багууд тойргийн дүнгээр хамгийн сүүлд орсон багуудтай хасагдах шатан учраа тааран хожигдлоо. Тус тэмцээнд Монголын шилдэг 14 тамирчны нэрсийг зарлаж тойргийн шатанд тоглох эрхгүй бөгөөд зөвхөн хагас шигшээ шатанд шалгарсан багуудад 2-2-оороо тоглох эрх олгож багууд тамирчдаас сонголтоо хийн асван юм.

“Хөгжлийн лиг-2019” тэмцээнд “Тэнүүн Огоо” баг тойрогтоо 8-р гарч багтаа ОУХМ Э.Сайханбаатар, спортын мастер Ж.Билгүүн нарыг багтаа элсүүлэн 1-р гарсан “Хосбар” багтай тоглож ялалт байгуулсан юм. “Хосбар” багийн хувьд шигшээ багийн тамирчин Ж.Батжаргалыг багтаа элсүүлсэн байсан. “Алтайнбарс” баг тойрогтоо 7–р гарч багтаа шигшээ багийн тамирчин Б.Анхбаяр, Г.Ган-Очир нарыг авч 2-р гарсан “Эрчим” клубын тамирчидтай өрсөлдөн ялалт байгуулж 4-т үлдсэн. Эрчим баг багтаа шигшээ багийн тамирчин З.Цэнд-Аюушийг авсан.

Харин “Хасу-Мегастарс” клуб тойрогтоо 3-р гарч шигшээ багийн тамирчин Э.Алтангэрэл, С.Нямсүх нарыг ОУХМ Л.Баатархүрээ дасгалжуулагч сонгон авч “Өмнөговь ёлууд” багийг хожин 4-т үлдсэн. Тэгвэл “Ёлууд” баг шигшээ багийн тамирчин М.Мягмарсүрэн болон спортын мастер Н.Батсайхан нарыг багтаа элсүүлсэн юм.

Харин “Алтайнбарс” багийн дасгалжуулагч Б.Бат-Эрдэнэ багтаа шигшээ багийн ахлагч М.Цэрэнбаатар, залуу тамирчин Б.Ууганцэрэн нарыг багтаа авч “IBT Thunders” багийг хожиж 4-т үлдсэн юм. Ингээд шилдэг 4-т үлдсэн багууд 4 сарын 6-7-нд МЖ спорт сургалтын төвийн зааланд аваргын алтан цомын төлөө өрсөлдөж цомын эзэн баг тодорно.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.