"Глоб" Ж.Мэндбаяр: Өнөөдрийн эрхэм гишүүдийн муурч унаад байгаагаас дор нөхцөлд би 365 хоног хоригдож байсан...

Twitter Print
2019 оны 03-р сар 31-нд 14:48 цагт
Мэдээний зураг,

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх 660 хоногийн бичлэгээс 6 хоногийн бичлэгийг сонгон 26 минут болгон түүвэрлэснээ УИХ-ын гшүүд болон сэтгүүлчдэд үзүүлсэн юм. 

Энэхүү бичлэгийг олон нийтэд үзүүлээгүй ч улстөрчид болоод сэтгүүлчдийн "өнгөтөөр" дүрслэн ярьснаар үнэхээр айдас хүйдэс төрүүлэм дүр зураг харагдаж байгаа.  

Уг бичлэгийн талаар "Глоб кредит" хадгаламж зээлийн хоршооны дарга асан Ж.Мэндбаяр өөрийн бодлоо илэрхийлжээ. Тэрбээр мөн ХЗХ-ны хэргээр олон жил хорих ангид ял эдэлсэн билээ. 

Тэрбээр "Өнөөдрийн эрхэм гишүүдийн муурч унаад байгаагаас дор нөхцөл байдалд би яг 365 хоног хоригдсон байна лээ. Зургаар үзүүлээд байгаагаас үсрээд өргөөшөө 0.5м илүү зайнд 13-уулаа амьдарч байлаа, юун агаар. 00-той боловч ус өглөөдөө 1 удаа хэдэн минут ирнэ. Бусад цагт өмдөндөө яалтай биш 13-уулаа пялайлгана гээд төсөөл дөө, юун хувин. Мэдээж таг байхгүй. Юун цонх, юун агааржуулагч. Тэр жижиг өрөө мөнхийн арц уугиулаастай битүү арцны утаа. Мэдээж уушиг няад. Унтахдаа яаж ч шопроотлоод 4 хүн илүү гарч үүдний хаалганы дэргэд бетон шалан дээр хөндлөнгөөрөө шопротлоод бас 1 илүү гарч 00 дээр суугаараараа унтана. 2-3 цаг тутамд доод 3 нөхөр ээлжээр 00-дож хононо.

Хуучнаас нь нэг явахад доод 3-аас 1 нь дээшилж шинэ хүн доор 00-доно. Хоол аягалаад босгоны дээрхи нүхээр шургуулж өгнө. Байгаа нүх нь тэр. Дээр нэг алгын чинээ лака /нүх/ байна. Хянагч нар онгойлгож нэг харчихаад буцаагаад хаачихна...

...Хана нь бетондоод модон нийвий тавьж байгаад татчихаар нэг хурц хурц үзүүртэй арзайгаад үлддэг дээ, тийм ханатай бор саарал өнгийн. За тэгээд тэр шанаа манаа, галуу малуун цуваа муваа мөрдөнд ч, шоронд ч ердийн л үзэгдэл ш дээ. Тэр бүү хэл армид ч энгийн л нэг дэг байсан. Нээх гайхаад, муураад, шоконд ороод байх юм ерөөсөө биш. Жинхэнэ дэг ярьвал үхчих юм байна л даа... Шээс баасаа нэг удаа цацуулах бүү хэл өдөрт 3 удаа баас шээснийхээ хажууд суугаад хоолоо идээд л амьдарна. Энүүхнийг хүний эрхийн ийм сүртэй зөрчил гэж хэн мэдлээ цус. Тийм л байх ёстой гэж ойлгуулаад өөрсдөө бараг тэгж ойлгоод төлөвшчихсөн байсым биш үү?

Байнгын хяналтын прокурор явж л байдаг, том том прокурорууд, дарга нар, гишүүд хүртэл шалгаж байгаа нь энэ гээл нүүр амаа дарсан баахан улсууд коридоороор ярвайгаад л яваад л өнгөрдөг байсан. 

Хүний эрхийн комиссынхон үнэн л хэлж байна лээ. Хүний эрхийн зөрчил өнөөдөр гэнэт гарч ирээд амьтан мууруулаад байгаа юм биш. Тийм л байсан. Харин 461 шинэ байранд ороод цэцэрлэг болсын биш үү? Содномдаржаа нарынхаас долоон дор нөхцөлд 365 хоносон хүний үг шүү энэ.

Хулгайчийг хулгайчаар нь дарамтлуулах асуудал ч нээх сонин биш. Тэр А мэтийн нохой бол язагнаж л байдаг. Өрөө хэсдэг нь ч байна, өрөөндөө хүлээж авдаг нь ч бас байна. Хавирга хугарсан сураг сонсогдлоо. Ямар их тарчилсаныг нь би мэдэрч байна. Ямар ч аргагүй нарсанд хавирга хугарах бүү хэл яаж ч аргалж болох наранд хадаасаар өндөгөө цоолчиход ямар их өвддөг билээ.

"Байдаг л нэг" нөхцөл байдал, дэгийн бичлэг, "ганц хавирга"-ны сургаар тэр том дарга нар муужраад, бархираад байгаа бол сэжигтэн жирэмсэн эмэгтэйг тэр нүхэндээ дутуу төрүүлсэнээс өгсүүлээд ховлоё доо, дарга нарт шоокноосоо гарангуут нь!

Тийм бас ийм аймаар хэрэг зөрчил гаргаж байсан Хууль Зүйн Сайд Одбаяр нь өнөөдөр хүний эрхийг хамгаалдаг Үндсэн Хуулийнхаа Цэцийн дарга гээд маанийгаад сууж байхад элэнцгээрээ хүний эрхээ хамгаалах байсан бэ? 

Хүний эрх зөрчсөн прокурор, шүүхийн дарга нарыг буулгалаа. Энэ маш зөв. Харин одоо бүр их зөрчсөн Одбаярыг яах вэ? Юун Үндсэн Хуулийн Цэцийн дарга... Шударга ёс жигд үйлчлэх ёстой доо.

Би сэжүүр өглөө. Одоо Цэцээ ав! Хийвэл тултал хий Төрийн гураван өндөрлөг өө! Нэгэнт л хийгээд эхэлснээс хойш одоо Одбаярыг хусах хуулийн өөрчлөлт яаралтай хий" гэжээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.