Huawei компанийн ашиг 25 хувиар өсчээ

Twitter Print
2019 оны 03-р сар 29-нд 13:34 цагт
Мэдээний зураг,

Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Хятадын Huawei компанийн жилийн ашиг 25 хувь буюу 59.8 тэрбум юаниар өсчээ.

Түүнчлэн тус компанийн бараа бүтээгдэхүүний борлуулалт 19.5 хувь буюу 721 тэрбум юаниар нэмэгдсэн байна. Гэсэн хэдий ч Huawei компанийн харилцаа холбооны төхөөрөмж тэр дундаа 5G төхөөрөмжийн борлуулалт 1.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан ба компанийн дэд захирал Гуо Пин үүнийг өнгөрсөн жил тус компани судалгаа шинжилгээ болон хөгжүүлэлтэнд оруулсан хөрөнгө оруулалтаа нэмсэнтэй холбоотой гэж тайлбарласан байна. 

Харин мэргэжилтнүүд үүнийг АНУ Хятадын эрх баригчид Huawei компанийн тоног төхөөрөмжөөр дамжуулан улс орнуудыг тагнах үйл ажиллагаа явуулдаг хэмээн улс орнуудыг Huawei компанийн тоног төхөөрөмжөөс татгалзахыг уриалсантай холбоотой гэж үзэж байгаа аж. 

Huawei компанийн зүгээс тус компанийн тоног төхөөрөмж үндэсний аюулгүй байдалд заналхийлдэг гэсэн нь ямар ч ор үндэслэлгүй болохыг удаа дараа мэдэгдсэн билээ. 

АНУ-ын зөвлөмжийн дагуу Австрали, Шинэ Зеланд Huawei компанийн 5G тоног төхөөрөмжийг хориглоод байгаа бол Европын холбоо тус компанийн 5G төхөөрөмжийн эрсдлийн үнэлгээг 6-р сар гэхэд, аюулгүйн байдлын үнэлгээг 12-р сар гэхэд тус тус хийж гүйцэтгэхээ мэдэгдээд байгаа юм. 

Ухаалаг утасны үйлдвэрлэлээ Samsung, Apple компаниас ч хурдацтай өсч байгаа Huawei компанийн ухаалаг гар утасны борлуулалтаас олсон ашиг тус компанийн нийт ашгийн 48 хувийг дангаараа эзэлж байна. 2018 онд тус компани 200 сая ухаалаг гар утас борлуулж, компанийхаа орлогыг 51.8 тэрбум ам. доллараар өсгөжээ. 

Image result for Huawei's profits jump by 25%

Huawei компанийн Хэрэглэгчийн бизнес хариуцсан гүйцэтгэх захирал Ричард Югийн мэдэгдсэнээр Huawei компани 2020 он гэхэд Samsung компанийг ардаа орхиж, ухаалаг гар утасны борлуулалтаараа дэлхийд тэргүүлэх зорилт тавьжээ. 

Ухаалаг гар утасны борлуулалтаараа өнгөрсөн жил Huawei компани Samsung, Apple компанийг гүйцэж чадаагүй ч дээрх 2 компанитай харьцуулахад борлуулалт нь өссөн цорын ганц компани болсон юм. Тодруулбал, Huawei брендийн ухаалаг утасны борлуулалт өнгөрсөн жил даруй 33 хувиар өссөн үзүүлэлттэй байсан бол Samsung компанийн ухаалаг утасны борлуулалт 8 хувиар, Apple компанийх 3 хувиар тус тус буурсан байжээ. 

Эх сурвалж: https://edition.cnn.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.