Ерөнхийлөгч Си Жиньпинийг шүүмжилсэн багшийг ажлаас нь чөлөөлж, шалгаж эхэлжээ

Twitter Print
2019 оны 03-р сар 28-нд 12:26 цагт
Мэдээний зураг,

Хятадын Цынхуа Их сургуулийн хууль зүйн профессор Сю Жяньруныг Ерөнхийлөгч Си Жиньпинийг шүүмжилсэн эссе нийтлэсэн хэргээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөрдөн байцааж эхэлсэн талаар СиЭнЭн агентлаг мэдээлж байна.

Профессор Сю Жяньрунтай хамт ажилладаг нийгмийн ухааны профессор Гуо Юхуагийн мэдээлсэнээр Сю Жяньруныг Цынхуа их сургуульд багш, судлаач, зөвлөх зэрэг албан тушаалд ажилладаг байсан аж. Түүний хэлж байгаагаар профессор Сю Жяньруныг чухам ямар үндэслэлээр ажлаас нь чөлөөлж, хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн нь одоог хүртэл тодорхойгүй байгаа ч түүний 2018 оны 7-р сард нийтэлсэн эссетэй холбоотой байх магадлал өндөр болохыг онцолжээ.

Image result for Professor at top Chinese university suspended for criticizing Xi Jinping

Сю Жяньру 2018 онд Хятадын засгийн газар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд өөрчлөлт оруулж, Си Жиньпинд бүх насаар нь төрийн тэргүүнээр ажиллах боломж олгосон явдал болон Ерөнхийлөгч Си Жиньпиний дэглэм доор үг хэлэх эрх чөлөө хязгаарлагдаж буй талаар эссендээ дурдсан байжээ.

A group of students hold up signs as they protest against the change in a student-run Marxist group's leadership at Peking University in Beijing on December 28, 2018.

Сю Жяньрун энэ долоо хоногийн эхээр Нью Йорк Таймс сонинд өгсөн ярилцдагадаа болж буй үйл явдалд сэтгэл санааны хувьд бэлтгэлтэй байсан болохоо мөн шоронд ч орж болзошгүйгээ дурдсан байна.

Peking University in Beijing, seen in the snow.

Болж буй үйл явдал Дэлхийн шилдэг их сургуулиудын 22-т, Азидаа 1-рт бичигддэг, 100 гаруй жилийн түүхтэй Цынхуа их сургуулийн олон улсын тавцан дахь нэр хүндэд таагүй нөлөөлнө хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: https://edition-m.cnn.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.