Швейцарийн онгоцны хөдөлгүүр дэлбэрчээ

Twitter Print
2014 оны 03-р сар 29-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Швейцарийн агаарын тээврийн “Avro RJ100” онгоц Английн нийслэл Лондон хотын нисэх буудлаас өчигдөр өдөр/III.28/ 15:00 цагт хөөрөх гэж байхад хөдөлгүүр нь дэлбэрчээ. 

Үүний улмаас дөрвөн хүн хөнгөн гэмтэл авч, Лондонгийн нисэх буудлыг түр хугацаагаар хаасан байна. Онгоцны хөдөлгүүр дэлбэрч ноцтой осол гарсан Швейцарийн агаарын тээврийн “LX437” нислэгт 74 зорчигчоос гадна нислэгийн багийн дөрвөн хүн байжээ.

Зорчигчдын яриагаар онгоц хөөрөхөөс 20 секундын өмнө хүчтэй дэлбэрэх чимээ гарч, хар утаа суунаглаж эхэлсэн гэнэ. Одоогоор Швейцарийн агаарын тээврийн компаниас энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа аж. 

Үүнээс өмнө 2009 оны хоёрдугаар сард Их Британийн агаарын тээврийн “RJ100” онгоц Амстердамд газардах үеэр нэг дугуй нь ажиллаагүйгээс осолдож байжээ. Ослын улмаас нислэгийн багийн дөрвөн хүн, 67 зорчигчоос дөрвөн нь хөнгөн гэмтэл авч байсан аж.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.