Хятадын төрийн дээд албан тушаалтан авлигын хэргээр 14 жилийн ял авчээ

Twitter Print
2019 оны 03-р сар 27-нд 15:18 цагт
Мэдээний зураг,

Хятадын Цахим орчны удирдах төв зөвлөлийн дарга асан Лю Вэйд шүүхээс авлигын хэргээр 14 жилийн ял оноожээ. Тэрээр 2002-2017 оны хооронд нийт 4.8 сая гаруй ам. долларын авлига авсан нь тогтоогдсон ба 59 настай Лю Вэй шүүхийн шийдвэрийг давж заалдахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин болон Хятадын Цахим орчны удирдах төв зөвлөлийн дарга асан Лю Вэй нар цагтаа “цахим орчны бие даасан байдлын тухай тогтоол”-д бие даасан, өөрийн гэсэн хууль дүрэмтэй цахим орчинг бий болгох төлөвлөгөөг тусгаж байсан аж.

Ерөнхийлөгч Си Жиньпин төрийн тэргүүний албан тушаалд суусан цагаасаа хойш Лю Вэйг дэмжиж ирсэн нь Лю Вэйг ирээдүйд илүү өндөр албан тушаалыг хаших болов уу гэсэн таамгийг ард иргэдийн дунд төрүүлээд байсан юм.

Chinese President Xi Jinping (middle) talks with Facebook Chief Executive Mark Zuckerberg (right) as Lu Wei, China's Internet czar, looks on during a gathering of CEOs and other executives at the main campus of Microsoft Corp September 23, 2015  in Redmond, Washington.

Лю Вэй гэнэт 2016 онд Цахим орчны удирдах төв зөвлөлийн даргын албан тушаалаасаа буусан нь авлигын хэрэгт шалгагдаж эхэлсэнтэй холбоотой байсан нь 2017 оны 12-р сард ил болсон юм. Түүнийг 2018 оны 2-р сард Хятадын Коммунист намаас хөөжээ. 

Эх сурвалж: https://edition-m.cnn.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.