Европын холбоо: 2022 оноос эхлэн бүх машин хурд хязгаарлагчтай болно

Twitter Print
2019 оны 03-р сар 27-нд 14:15 цагт
Мэдээний зураг,

Европын парламент болон Европын зөвлөл борлуулагдаж буй машин бүр хурд хязгаарлагчтай байх талаарх хуулийн төсөл дээр зөвшилцөлд хүрч чаджээ.

Европын холбоо 2050 он гэхэд зам тээврийн ослоор нас барах иргэдийн тоог 0 болгох зорилго тавьсан ба Европын зөвлөлөөс шинээр зарагдах машин бүрт хиймэл оюун ухаан бүхий хурд хязгаарлагч, ослын үеийн автомат тормоз, эгнээгээ хадгалан явах технологи, хар хайрцаг зэргийг суулгасан байх ёстой гэдэг санал нэгдсэн байна.

Европын зөвлөлийн гишүүн Элзбиэта Биенковскагийн хэлж байгаагаар Европын улс орнуудад жил бүр 25 мянган хүн зам тээврийн ослоор нас бардаг ба зам дээр гарсан ихэнх ослууд нь хүмүүсийн өөрсдийнх нь буруугаас болдог байна. Машиндаа аюулгүйн ажиллагааны шинэ техник технологийг суулгах нь жолооч болон зорчигчид аюулгүйн бүсийг анх хэрэглэж эхэлсэнтэй адил томоохон нөлөө үзүүлж чадна гэжээ.

Европын Тээврийн Аюулгүй Байдлын зөвлөл тус хуулийн төслийг сайшааж байгаагаа илэрхийлэн, тус хууль хэрэгжиж эхэлсэнээр 2038 он гэхэд зам тээврийн осолтой холбоотой хүнд хэлбэрийн бэртэл гэмтлийн тоо 140 мянгаар буурах боломжтой хэмээн мэдэгджээ. 

Эх сурвалж: https://www.bbc.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.