Өсвөр насны хүүхдүүдийн 80 орчим хувь нь огт хөдөлгөөн хийдэггүй

Twitter Print
2022 оны 01-р сар 19-нд 09:53 цагт
Мэдээний зураг,

11-17 насны өсвөр насныханд зөвлөмж болгож буй өдөрт дор хаяж 1 цагийн дасгал хөдөлгөөнийг 80 орчим хувь нь огт хийдэггүй гэсэн дэлхийн хэмжээний анхны судалгааны үр дүн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өнгөрсөн 11 сарын 22-ны өдөр нийтэлсэн байна.

ДЭМБ-ын судалгаанд 2001-16 онд 146 орны 11-17 насны 1.6 сая орчим сурагч хамрагджээ. Энэ судалгаанд Япон хамрагдаагүй юм байна. Миний бодлоор Японд бол энэ насны хүүхдүүд хамгийн их хөдөлгөөн хийдэг насны бүлэг учраас юм болов уу. Хагас бүтэн сайн өдөр ч зүгээр суулгадаггүй.

2016 оны байдлаар охидын 84.7%, хөвгүүдийн 77.6% нь хөдөлгөөний хомсдолтой байсан тул ДЭМБ-аас улс орнуудыг эрт хугацаанд үүний эсрэг арга хэмжээ авах шаардлагатай байна гэдгийг анхааруулжээ.

kids and active зурган илэрцүүд

Хөдөлгөөний хомсдол 2001 оны 82.5% -иас 2016 онд 81% хүртэл бага зэрэг буурсан боловч байнга 80% -иас дээш байсаар байгаа юм байна. 2016 онд охидуудын хөдөлгөөний хомсдлын эзлэх хувь Афганистан, Номхон далайн өмнөд арлын улсууд Тонга, Самоа, Африкийн Замби гэсэн 4 улсад хөвгүүдийнхээс бага байсан юм байна. ДЭМБ эдгээр 4 улс оронд "охидуудад дасгал хөдөлгөөн хийхэд боломжтой болгох бодлого шаардлагатай" гэж үзэж байгаа юм байна.

43 (29%) улсад хүйсийн ялгаа 10 пунктээс илүү байсан бол АНУ, Ирландын хувьд 15 пунктээс илүү байж. 2016 оны байдлаар хөдөлгөөний хомсдол хамгийн өндөр хувьтай байгаа нь Өмнөд Солонгост 94.2%, Филиппинд 93.4% байв. Хүйсийн хувьд Филиппинд хөвгүүд 92.8%, Солонгос улсад охид 97.2% байгаа дүн үзүүлжээ. Эсрэгээрээ хөдөлгөөний хомсдол хамгийн бага хувьтай гарсан нь Бангладеш 66.1%-ийг эзэлж байсан бөгөөд тус улс хүйсийн хувьд ч аль аль нь хамгийн бага хувьтай байжээ.

Залуу бага наснаасаа хөдөлгөөн дасгал хийх нь амьсгал зүрх судасны үйл ажиллагаа, яс болон булчингийн өсөлтөд үр дүнтэй байдаг бөгөөд ДЭМБ-аас өдөр бүр 1 цагаас илүү дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байгаа юм. Дасгал гэдэг нь зөвхөн спортоор хязгаарлагдахгүй бөгөөд алхах, биеийн хөдөлгөөнт тоглоомоор тоглох, эсвэл гэр дотроо ч гэрийн ажил хийх гэх мэтээр хөдөлгөөнийг орлуулах боломжтой гэдгийг сануулж байна.

teenagers and active зурган илэрцүүд

Эцэст нь хүүхэд өсвөр насныхны бие махбодийн идэвхтэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн бодлогын хэрэгжилтийн хувь нэмэр буюу үр нөлөө нь “Тогтвортой хөгжил”-ийн олон зорилтыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно. Бодлого боловсруулагч болон хэрэгжүүлэгч, оролцогч талууд одоогийн болон ирээдүйн залуу үеийнхний эрүүл мэндийн төлөө одоо л үйлдэл хийхийг судалгааны үр дүнгээс уриалж байгаа юм байна.

Жич: Манай улсын хувьд 2001 оны 80·6%- иас 2016 онд 78·7% болж буурсан үзүүлэлттэй гарчээ. Хөвгүүдийнх 77.7%-иас 74.2% буюу 3.5 пунктээр буурсан бол охидынх 83.6%-иас 83.4% буюу 0.2 пунктээр буурчээ.

Миний бодол:

Ямарч байсан хөдөлгөөн хийдэг өсвөр насны хүүхдүүдийн маань эзлэх хувь бага ч болов нэмэгдэж л байгаа юм байна. Аль аль нь, гэхдээ охидууд бүр илүү жаахан анхаарахгүй бол болохгүй нь. Манайд улсын хувьд хүйтэн сэрүүний улиралын үргэлжлэх хугацаа урт, хүйтэн улиралд барилга дотор дасгал хөдөлгөөн хийх боломж хомс гэх мэт бэрхшээлүүд хэвээр байсааар л байна. Байгалийн хүчин зүйлийг бид зохицуулах боломж байхгүй.

Харин хүний хүчин зүйлийг зохицуулах боломжтой гэж бодож байна. Үүнд Боловсролын яамны зүгээс энэ олон сургууль энэ тэр барьж байгаа хүмүүст заавал спорт заалтай байх, гаднаа биеийн тамирын талбайтай байх гэх мэт шаардлагуудыг бодлогын хүрээнд тавьж хэрэгжилтийг хянадаг болвол хүүхдүүд дасгал хөдөлгөөн хийх боломжоор хангагдах юм даа.

Дээр нь хот төлөвлөж байгаа хүмүүс сургууль цэцэрлэгийн гаднах тоглоомын талбай, орон сууцны гаднах хүүхэд тоглох талбайнуудыг булаамааргүй байна. Энэ чинь та бүхний ирээдүйд эрүүл Монгол иргэн бэлтгэх гэж ярьж хэлж байгаагын чинь эсрэг үйлдэл болоод байна. Үнэхээр л ирээдүйдээ эрүүл иргэн бэлтгэе гэж байгаа бол зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш гэдгийг ойлгохоор болсон байх.

Холбоотой Зураг

Хүн гэдэг байгалийн болон нийгмийн амьтны хувьд “Хөдөлгөөн бол эрүүл байхын үндэс” нь юм. Бид насанд хүрч хөгширсөн хойно нь эрүүл мэндийн даатгалын хайран баялагийг үрж фитнест явуулах бус бага залуу байхад нь үнэгүй дасгал хөдөлгөөн хийх боломжоор хангаж, эрүүл амьдрах зөв дадал суулгавал зүгээрсэн. Тэгвэл харин тэр эрүүл мэндийн даатгалын үнэт баялаг үнэхээр эмчилгээ асаргаа шаардлагатай байгаа өвчтөндөө зориулагдаж үр ашгаа өгөх байх.

Эх сурвалж: Global trends in insufficient physical activity among adolescents

Ойдовын Батгэрэл Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.