Apple компани ТВ стримингийн үйлчилгээ үзүүлнэ

Twitter Print
2019 оны 03-р сар 26-нд 12:19 цагт
Мэдээний зураг,

Apple компани Apple TV+ нэртэй ТВ стримингийн шинэхэн платформтой болж буйгаа мэдэгдлээ. Калифорни дахь Apple компанийн төв байранд болсон арга хэмжээнд нэрт найруулагч Стивен Спилберг, жүжигчин Женнифер Энистон, Опра Уинфри зэрэг Америкийн телевиз, кино урлагийн салбарын шилдгүүд оролцсон ба тэд Apple TV+ стримингийн үйлчилгээтэй хамтран ажиллаж байгаа тухайгаа ярьсан байна.

Apple компанийн ТВ стримингийн үйлчилгээнээс Хулу болон HBO компанийн уран бүтээлүүдийг ч үзэж болох аж.

Калифорнид болсон арга хэмжээний үеэр Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк энэ удаад шинэ төхөөрөмж бус шинэ үйлчилгээ танилцуулах гэж буйгаа мэдэгдсэн нь 42 жилийн түүхтэй тус компанийн хувьд маш том өөрчлөлт болохыг мэргэжилтнүүд онцолжээ.

Steve Carell, Reese Witherspoon and Jennifer Anniston

ТВ стримингийг үйлчилгээнээс гадна Apple компани зээлийн карт, цахим тоглоомын портал болон мэдээллийн аппликэйшн нэвтрүүлэх гэж буйгаа зарласан юм.

Энэ намар олон нийтийн хүртээл болох Apple TV+ стримингийн үйлчилгээг найруулагч Стивен Спилберг танилцуулсан ба тэрээр тус стримингийн үйлчилгээнд зориулан хэд хэд уран бүтээл дээр ажиллаж буйгаа дурдсан байна.

Түүнчлэн тус үйлчилгээг зөвхөн Apple компанийн төхөөрөмжөөр бус Samsung, LG, Sony зэрэг компаниудын төхөөрөмжөөр ч авч болох аж.

Apple TV+ стримингийн үйлчилгээний төлбөр хэд байх талаар одоогоор тодорхойгүй байна.

Apple credit card

Apple зээлийн картын хувьд энэ зун АНУ-д үйлчилгээнд нэвтрэх ба Америкийн Голдман Сакс Групп болон MasterCard компанитай хамтран бүтээжээ.

Apple News+ мэдээ мэдээллийн аппликэйшний хувьд дэлхийн 300 гаруй сонин сэтгүүлийн мэдээ мэдээллийг багтаах бол цахим тоглоомын портал болох Apple Arcade нь ирэх намар дэлхийн 150 улсад нэвтрэх ба хэрэглэгчид тус порталд байрлах 100 гаруй тоглоомыг интернет сүлжээгүй үедээ ч тоглох боломжтой гэнэ.

Эх сурвалж: https://www.bbc.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.