Улаан лиш цэцгийн баглааг хэнд өгдөг вэ?

Twitter Print
2019 оны 04-р сар 25-нд 14:48 цагт
Мэдээний зураг,

Ялалтын баярын өдөр, Дэлхийн хоёрдугаар дайны үед амиа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр, Мөнхийн гал, Ялалтын парад, бусад хүндэтгэлийн өдөртэй Георгийн туузаар ороосон улаан лиш буюу хадаасан цэцэг холбоотой байдаг.

Улаан бол ялалтын бэлэг тэмдэг, ялагдашгүй туг, ялалт, хүчирхэг байхыг билэгдэх давамгайлсан өнгө юм. Улаан лиш - эр зориг, баатарлаг гавьяа, хүнд сорилтуудыг даван туулах чадварын билэгдэл аж.

Одоо энэ цэцэг эх хүний энэрэнгүй их хайрын бэлэг тэмдэг болж, олон улс оронд Эхийн өдрийн билэгдэл болж байна.

Улаан лиш цэцгийн баглааг - ялалт, амжилт, манлайлагч хүндэтгэл хүлээсэн, хүмүүст баяр хүргэн гардуулдаг заншилтай юм.

Өнөөдөр энэ цэцэг дэлхийн олон ард түмний дунд хайр, урам зориг, нэр хүнд, эрх чөлөө, үнэнч байдлыг билэгдэл болсон байна.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.