Үндэсний лигийн хүрэл медалийг Өвөрхангай Тэнүүн Өлзий баг хүртлээ

Twitter Print
2019 оны 03-р сар 25-нд 13:10 цагт
Мэдээний зураг,

МҮСБХ болон МСБХ хамтран зохион байгуулж буй “Үндэсний лиг” ийн 2018-19 оны улирлын “Тэргүүн хэсэг” ийн хүрэл медалын төлөөх тоглолт боллоо. Энэ жилийн хувьд Өвөрхангай Тэнүүн Өлзий болон Сүхбаатар Альянс Тех багууд хожигдох эрхгүй хүрэл медалын тоглолтыг хоорондоо хийлээ. Сүхбаатар аймгийн баг Үндэсний лиг эхэлсэн цагаас хойш медалиас мултарч үзээгүй байсан бол Өвөрхангай аймаг анх удаагаа медалын төлөө тоглосон юм. Ингээд шүгэл дуугарсан цагаас тун сонирхолтой тоглолт өрнөж эцсийн мөчид үр дүн шийдэгдсэн.

Тоглолт дуусахад 17 секунд дутуу байхад Сүхбаатар аймаг хувилбар хийж самбар доор сул оноо авч 105-106 харьцаатай тэргүүлж эхлэв. Гэхдээ эцсийн үр дүн энэ байсангүй. Минутын амралтын дараа Өвөрхангай Тэнүүн Өлзий баг хажуугаас бөмбөг гаргаж лигеонер холбогч Брэндон Моррисын гарт бөмбөг өгсөн. Тэр ч багийн хамтрагчидынхаа итгэлийг алдалгүй гурван онооны шидэлтээ унагаасан юм.

Ийнхүү Өвөрхангай Тэнүүн Өлзий баг Моррисын гайхалтай хожлын шидэлтээр 106-108 харьцаатай хожсноор Үндэсний лигийн хүрэл медалын болзол хангасан юм. Энэхүү тоглолтын гол баатар Моррис 24 оноо, 11 самбар, 7 оновчтой дамжуулалт өгсөн бол багийн ахлагч ОУХМ Д.Дэлгэрням 21 оноо, 10 самбар, 6 оновчтой дамжуулалт өглөө. Дайчид цувралыг 2-0-ээр тэргүүлж эхэллээ Улиралд хүснэгтийг тэргүүлсэн Ховд Шонхорууд болон эхний шатанд өрсөлдөгчөө хялбархан буулгасан Архангай Алтан Дорнодын Дайчид багууд аваргын төлөө тоглож буй билээ. 

Тэгвэл МҮСБХ болон МСБХ хамтран зохион байгуулж буй “Үндэсний лиг” ийн 2018-19 оны улирлын “Тэргүүн хэсэг” ийн аваргын цувралын хоёр дахь тоглолт Тэнүүн Өлзий компаны Агар спорт центрт болсон байна. Тоглолтын эхний үед Дайчид багаас Ц.Азбаяр довтолгоонд гайхалтай байж гурван онооны шидэлтийг дөрвөн ч удаа амжилттай болгож улмаар нийт 18 оноог авч онцгойрсон.

Ингээд тоглолтын хоёрдугаар үе 33-29 харьцаатай Архангайн Дайчид багийн илүүтэй эхэлсэн ч Шонхорууд хариу цохилтыг өгч эхний хагас дуусахад 58-63 харьцаатай Ховд Шонхорууд тэргүүлсэн. Энэ давамгай байдлаа гуравдугаар үед хадгалж чадсан ч шийдвэрлэх үед Архангай аймгийн залуусыг зогсоох нь хүнд даалгавар байлаа. Ингээд дөрөвдүгээр үед цагт 19 оноог өрсөлдөгчөөсөө илүү авсан юм.

Ийнхүү Архангай Алтан Дорнодын Дайчид баг 114-124 харьцаатай хожсноор цувралыг 2-0-ээр тэргүүлж эхэллээ.

А.Алтанчимэг

 

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.