
Инээмсэглэлийн эх орон гэгддэг Тайландын тухай сөрөг талыг жоохон ярьж өгье. Ер нь бол Индо-Чайна бүсийн хамгийн том төлөөлөл учраас өмнөд зүгтээ энэтхэг, малай, кхмер гэх мэт жижиг биетэй, дүрлэгэр нүдтэй бор хүмүүс зонхилдог ч үндэстнийх нь олонхийг Хан үндэстнээс гаралтай Сиамчууд гэж нэрлэгдэх цагаан Тайчууд эзэлдэг. Бор Тайчууд нь ерөнхийдөө нийгмийн кластераараа сүүлд орж ирсэн дорд гаралтай, хар бор ажил хийдэг хүмүүс байдаг бол цагаан тайчууд нь хөрөнгөлөг, өндөр боловсролтой, нийгмийн сэхээтэн анги байдаг.
Манайхан далайн эргийн хотуудаар ихэнхдээ аялдаг учраас Тайландыг Пукет, Паттая, Бангкокорр л төсөөлдөг бөгөөд This is a Thai culture гэдэг үгийн утгыг бүрэн ойлгоогүй байдаг. Энэ нь үндсэндээ энэ нь бидний дүрэм гэсэн утгатай бөгөөд үл хүндэтгэл үзүүлж болохгуй гэж инээмсэглэж байгаад хэлдэг сануулга болой.
Далай эргийн хотууд аялал жуулчлалын цөм тул хөдөлгөөнт хүн амын эргэлт хяналтгүй явагдаж, түүнийг дагасан амьдрал хайсан хүн хогнууд цуглаж, болж бүтэхгүй бүх зүйлийг соронз мэт өөртөө татна. Жишээ нь Филиппинээс орж ирж хүүхэд зардаг зах ажилдаг учраас педофиль цагаан арьстнуудын зорьж очдог зах зээл бий. Мьянмараас өдөрт 100-100-раа хууль бус дүрвэгсэд орж ирдэг тул тэд Тай соёл бус амьдралын эрхээр хар бор, хямд ажлын зах зээлийг бүрдүүлдэгээс гадна гэмт хэргийн сүлжээнд ихэнхдээ татагдан ордог.
Эрт цагаас Вьетнам-Камбожийн далайн дээрэмчид эргийн хотуудын гэмт хэргийн сүлжээний эзэд байсан тул хар тамхины болон бусад контрабанд, захиалгат аллага зэрэг мафийн бүлэглэлийг атгасаар иржээ. Тэд алтан гинж зүүж, яхта хөлөглөж давхидаггүй. Ихэнхдээ скуба дайвингийн сургууль, муйтай жимний эзэд гэх мэт жижигхээн ААН-дтэй, мафийн босс гэж хэлэхээргүй инээсэн, энгийн хүмүүс харагдана.
Тиймээс Өмнөд Тай бол Тайландын хамгийн хаотик, төр-цагдаа-мафи сүлжилдсэн тэс өөр ертөнц гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Тэнд хамгийн их мөнгө эргэдэг ч хамгийн их ядууралтай, хамгийн бохир, заваан орчинтой бөгөөд хууль үйлчилдэггүй бүс нутаг нь юм. Харахад инээсэн, ямар ч аюулгүй мэт боловч хэт их ядуу бөгөөд хар тамхинд донтсон, гудамжинд гарсан цагаан арьстанууд болон дүрвэгсэд, ямар ч ирээдүйгүй ядуус дүүрэн тул Пукет жишээ нь жуулчдын амь насыг бүрэлгэх, дээрэмдэх, хүчиндэх гэмт хэргийн тоогоор толгой цохидог газар. Ко Тао аралыг Үхлийн арал гэж нутгийнх нь нэрлэдэг. Учир нь энэ аралд дор хаяж жилд 100 гаран жуулчин зэрлэгээр алуулсан тоо байна.
Тэгэхээр эхний алтан дүрэм бол Don’t mess with locals буюу нутгийнхантай нь сүжрэх, эсвэл сөрөх аливаа хандлагаас зайлсхийх хэрэгтэй. Чи ямар ч том биетэй, ямар ч лаг бай ялангуяа хөдөө тосгон, ресорт дагасан нутгийн иргэдтэй сөргөлдөх, дээрэлхэх бол 10 алхамын цаана 10-20 мотоциклотой битүү хадаастай муна барьсан нутгийн индианууд гарч ирнэ гэдгийн сана. Тэд зүгээр айлгах биш алах гэж л зодоонд ордогийг бүү март! Дээрэлхүүлээд сурцан номхон, ноомой хүмүүс гэж андуурч байж алуулсан Фарангууд (цагаан арьстан) дэндүү олон байдаг.
Мөн та массажны газар, бар, гуанз хаашаа ч очсон найзархаж ирээд харьцдаг нутгийн иргэдээс болгоомжил. Тэд биеэ үнэлэгч нартай холбоотой ажилдаг бөгөөд ганц нэгээрээ ирсэн жуулчдыг дээрэмддэг, эсвэл мөнгийг нь хулгайлдаг. How long you’ll stay in Thailand гэдэг асуултыг таарсан хүн болгон асууна. Аль болох хамгийн урт хугацаагаа хэл, эсхүл бараг амьдардаг гэж хэлэхэд ч буруудахгуй. Цөөн хоногоор ирээд гараад явах хүмүүсийг ангуучилдаг шүү.
Мөн та хаагуур явах уу, тэрийг үзэх үү, ийшээ явах уу, хямдхан яваад өгье гэдэг хүмүүсээс хол бай. Буудлынхаа, эсвэл тогтсон тур хийдэг бүртгэлтэй газраар л үйлчлүүл. Ялангуяа ямар аялалын хөтөлбөртэй, хаагуур хэд хоногоор, юу үзэж, хаана буудаллахыг чинь асууж байгаа бол таны хэр их төсөвтэй орж ирсэнийг тодруулж байгаа нь тэр юм. Танихгуй хэнд ч төлөвлөгөөгөө ярьж, чалчиж болохгуй. Нутгийн цагаан арьстанууд ч хулгайч, дээрэмчин болчихсон байдаг шүү. Ялангуяа кармаачид бол дан цагаанууд.
Гэхдээ мэдээж аюулгүй, амар амгалан газар л даа. Юу юугүй сэтгэээр унах хэрэггүй. Гэхдээ өөртөө аюул дуудахгуй байх сэтгэл санааны бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү.
Цоггэрэлийн Уянга
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Zochin
(66.181.161.40) 2020-03-02 10:14Zuvuu zuv
Хариулах