Чамайг үнэр анхилам болгох хүнс

Twitter Print
2019 оны 04-р сар 25-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

Эрт дээр үеэс хүмүүс өөрөөс гарах эвгүй үнэрийг дарахын тулд төрөл бүрийн арга хэмжээ авч байжээ. Жишээ нь дундад зууны үеийн эмэгтэйчүүд өөрийн үнэрийг дарахын тулд өдөр бүр шинэ цэцгийг даашинзандаа эсвэл бээлийндээ хатгаж явдаг байж.

Энэ асуудал тэр үеэс хойш өдийг хүртэл хүмүүсийн толгойны өвчин болсоор л байна. Тэгвэл хүний төрөлхийн эвгүй гэмээр үнэрийг дарахын тулд тус болдог 7 хүнсийг танилцуулъя. Эдгээр хүнсийг өдөр тутам тогтмол хэрэглэж заншвал биеэс гарах эвгүй үнэрийг багасгахад маш их тустай.

1.Алимны шүүс 

Олон төрлийн витаминаар баялаг алимны шүүс нь биед оршин тогтнох олон төрлийн хорт бодисыг гадагшлуулдаг тустай.

2.Гүзээлзгэнэ 

Хамгийн сайн анти оксидант бол гүзээлгэнэ. Хангалттай хэмжээгээр идсэний дараа арьс чинь туяараад, эрүүлжээд эхлэх болно. Надад итгэ, хэрвээ гүзээлгэнэ идсэн бол чамаас үнэрлээд л баймаар амтлаг үнэр мэдэгдэнэ!

Image result for eating strawberry

3.Розмарин 

Зарим төрлийн анхилуун үнэртэй ургамлууд биеийн үнэрээс салахад тусална. Розмарин нь өөртөө гавар агуулдаг тул таагүй үнэрийн тухай мартана шүү.

4.Ганга өвс

Розмарин шиг үнэрийг дарах шидтэй. Дашрамд дурдахад ганга өвсний хандыг хэрэглэвэл архи хэрэглэх дуршлыг огцом багасгадгийг тогтоосон гэнэ шүү.

5.Яншуй

Өдөрт тутмын хоолондоо хэрэглэж болох яншуй нь эвгүй үнэрийг дарахад туслах бас нэгэн хүнсний бүтээгдэхүүн. Сайтар цэвэрлэсэн яншуйг хоолоо идэж дууссаны дараа зажлаад идэхэд л болно.

Image result for what makes a good breath

6.Гаатай цай 

Гаатай цай нь хоол боловсруулах системд ч мөн тустай. Хоолны дараа гаатай цай ууснаар үнэрийг байхгүй болгох ашигтай.

7.Йогурт 

Өдөр тутмын хүнсний хэрэглээндээ бид йогуртыг хэрэглэж байдаг. Тэгвэл энэ бүтээгдэхүүн бидэнд сайхан үнэрийг авч ирэх бас нэгэн арга болдог байна. Хааяа ч гэсэн өдрийн хоолныхоо оронд йогурт идэж заншаарай. Энэ нь чиний хоол боловсруулах системд ч ашиг тустайг бодох нь зүйтэй.

Энэ 7 хүнсэн дээр өдөр тутмын чухал хэрэглээ болох цэвэр усыг битгий мартаарай. Хүнээс эвгүй үнэр гарах гол шалтгаан нь ус дутагдсанаас болдог. Тийм болохоор өдөрт боломжийн хэрээр цэвэр ус ууж байгаарай.

goolingoo.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.