ЭЕШ-ыг амжилттай өгөхөд анхаарах зүйлс

Twitter Print
2019 оны 03-р сар 24-нд 18:28 цагт
Мэдээний зураг,

Хавар цаг ирж ЭЕШ хаяанд ирээд байна. Төгсөх ангийн сурагч бүр л одоо хичээлээ улам хичээнгүйлэн давтаж ирээдүйн мэргэжлийнхээ төлөө шалгалт өгөхөд бэлтгэж байгаа байх.

ЭЕШ-ыг амжилттай өгөхөд юуг анхаарах хэрэгтэй вэ?

ДҮРМЭЭ ОЙЛГО: Тестийн материалыг хэрхэн зөв бөглөх талаар сайн ойлгох нь таныг өндөр оноо авахад чинь туслах хамгийн эхний санамж шүү.

ТӨВЛӨР: Анхаарлаа зөвхөн шалгалтандаа төвлөрүүл, өөр зүйлд сатаарах хэрэггүй.

ХӨНГӨНӨӨС ХҮНД РҮҮ: Шалгалтыг заавал дарааллаар нь нэг бүрчлэн хийх хэрэггүй. Эхлээд хийж чаддагаасаа эхэлж хийгээд сүүлд нь хэцүү асуултандаа хариулаарай. Мэдээж ингэхдээ яарч сандраад тестээ буруу бөглөхөөс сэргийлээрэй.

ДУУСТАЛ УНШ: Цагаа хэмнэж байна гээд даалгавраа алгасан яарч сандарч унших хэрэггүй. Анхааралтай байж зөв уншаарай.

НЭГ ЗҮЙЛД АНХААР: Шинэ даалгавар луу орсон л бол өмнө нь хийсэн бүх даалгавруудаа март. Зөвхөн одоо байгаа дээрээ л анхаар.

ШУУД ХАС: Олон хариултан дунд төөрөх хэрэггүй хэрэв тухайн даалгаврын хариу угаасаа биш хариулт байвал шууд хасч зөвхөн магадлал өндөртэй хариултууд дээр анхаар.

ШАЛГАХ ХУГАЦАА ҮЛДЭЭ: Хамгийн сүүлд бүх даалгавраа бөглөсөн байна уу гэдгээ шалгах хугацааг заавал үлдээгээрэй.

ШАНАЛАХ ХЭРЭГГҮЙ: Бүх даалгаврыг хийж амжихгүй нь гэж шаналах хэрэггүй. Чанаргүй олноос чанартай цөөн нь дээр шүү дээ.

ЗӨВ ХУВААРИЛАЛТ: Цагаа зөв хуваарлах хэрэгтэй. Нэг хүнд даалгавар дээр хамаг цагаа үрэх хэрэггүй.

ЭЕШ-д бэлтгэж байгаа бүх сурагчиддаа амжилт хүсье!

Эх сурвалж: aplus.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.