Шинжилгээ нь өвчнийг илрүүлэхээс гадна хариуг зөв тайлж ойлгон, эрүүл мэндээ хянан удирдах ач холбогдолтой

Twitter Print
2019 оны 05-р сар 14-нд 14:59 цагт
Мэдээний зураг,

Эмчийн өгч буй эрүүл мэндийн энгийн зөвөлгөө

Эрүүл мэндийн багц шинжилгээг манай улсын иргэд гадаад улс оронд нилээд хийлгэж байгаатай уялдуулан багахан ойлголт өгөх үүднээс энэхүү орчуулгыг орууллаа.

Эрүүл мэндээ ерөнхийд нь хянаж үзэх

Эрүүл мэнддээ хэт итгэлтэй байж болохгүй гэдэг үг байдаг. Ямарваа өвчнийг эрт илүүрүүлэхийн тулд тодорхой хугацаанд тогтмол хянан, эрүүл мэндийн багц шинжилгээ өгч байхыг санал болгож байна. Шинжилгээний төрөл нь олон байгааг сайн ойлгохгүй байгаа хүмүүс олон биз ээ. Шинжилгээний төрөл болон хариуг хэрхэн ойлгох тухай та бүхэнд туслах зорилгоор Япон улсын Сирока олон улсын эмнэлэгийн хэлтэсийн эрхлэгч эмч Оката Садамү эмчийн зөвөлгөөг орчуулан оруулав.

Эрүүл мэндийн багц шинжилгээ гэдэг нь зөвхөн өвчнийг эрт илрүүлэхийг гол зорилго болгохоос гадна, уг багц шинжилгээний хариуг зөв тайлж ойлгон, эрүүл мэндээ хянан удирдахад хэрэглэж занших юм.

Эрүүл мэндийн багц шинжилгээний хариуг тайлж ойлгох гурван шалгах цэг

Эрүүл мэндийн багц шинжилгээнд тодорхой хугацаанд тогтмол орж байх нь маш чухал юм. Ялангуяа өвчний шинж тэмдэг байхгүй байсан ч биеийнхээ ерөнхий байдлыг судалснаар ямар нэг өвчнийг эрт илрүүлхэд тустай болно. Цаашилбал, шинжилгээ өгөөд дуусах биш, заавал өөрийн амьдралын буруу хэв маягаа өөрчлөн сайжруулхад анхаараарай. Эрүүл мэндийн шинжилгээний хариунаас өвчний шинж тэмдэг илэрвэл, түүний шалтгааны эх сурвалж болох амьдралын буруу зуршилаа засан сайжруулах явдал нь юу юунаас илүү чухал юм.

Гэвч тогтмол хугацаанд эрүүл мэндийн шинжилгээ өгсөн ч хариуг нь хэрхэн уншиж тайлвал дээр вэ гэдгээ мэдэхгүй хүмүүс олон байдаг. Юуны өмнө нарийн шинжилгээ шаардлагатай, эмчилгээ шаардлагатай гэх мэт дүгнэлтэнд хүрсэн бол заавал эмнэлгийн байгуулагат хандаарай.

Өөрт мэдэгдэх шинж тэмдэг байхгүй байгаа гээд орхивол өвчин даамжрах аюултай.

Ажиглах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан бол яаран эмнэлэгт хандалгүй, өвчний шинж тэмдэг байх магадлалтай болохыг үгүйгэж чадахгүй юм.

Эрүүл мэндийн шинжилгээний хариуг дараахь 3 заалтаар хянаж үзээрэй.

1. Урьд нь хийлгэж байсан шинжилгээний хариутай харьцуулах

Зөвхөн нэг удаагийн шинжилгээний үзүүлэлтүүд төдийгүй жилийн өмнөх үзүүлэлттэй харьцуулан өөрчлөлт байгаа эсэхийг анхаарч үзээрэй. Шинжилгээний үзүүлэлт нь хэвийн үзүүлэлтийн хүрээнд байсан ч урьдах шинжилгээний үзүүлэлтээс муу тал уруугаа хэлбийсэн байвал анхаарах шаардлагатай юм.

Image result for medical tests

2. Гэр бүлийнхэний шинжилгээний хариуг ч бас хянаж үзээрэй.

Ялангуяа Бага нягтралтай липопротейнийг (low density lipoprotein-LDL) буюу муу холестрол нь санаанд багтамгүй их байх тохиолдолд гэр бүлийн шинж бүхий холестролын цусны өвчин болох удамшлын чанартай өвчин байх боломжтой юм. Иймээс гэр бүлийн хүмүүсийн эрүүл мэндийн шинжилгээний хариутай харьцуулан үзээрэй. Мөн удамшлын шинжтэй биш ч гэр бүлийн хүмүүсийн амьдралын зуршил нь ижил төстэй байх тул ижил өвчний шалтгаантай байх магадлал байдаг. Гэр бүлийн хүмүүсийн шинжилгээний хариуг хянаж үзсэнээр өвчнийг илрүүлэн, амьдралын буруу хэв маягаа хамтдаа засан сайжруулж амьдарцгаахад тустай юм.

3. Ялангуяа хэтрүүлэн идэх, хэтрүүлэн уух зуршилтай хүмүүст хянаж үзээрэй

Байнга шахуу хэт их идэх, архи хэтрүүлэн уудаг хүмүүс бол ALT Аланинаминотрансфераз, AST Аспартатаминотрансфераз, (γ-GTP ) Гамма ГТ (глутамилтранспептидаз) зэрэг элэгний үйл ажилгааг илэрхийлэх үзүүлэлт нь асуудалгүй байсан ч элэгний өөхжилт байх магадлал байдаг. Энэ мэт амьдралын зуршилтай холбоотой тохиолдолд хэвлийн эхо шинжилгээ өгвөл сайн болно.

Энгийн эрүүл мэндийн шинжилгээний төрөлд

Биеийн өндөр, биеийн жингийн хэмжилт, цусны даралт хэмжих, шээсний шинжилгээ, цусний шинжилгээнд элэгний үйл ажилгаа, цусан дахь липид, цусан дахь глюкоз гэх мэт, нүдний хараа, сонсголын чадвар, цээжний рентген, зүрхний бичлэг гэх мэт ордог ба энэ нь Японы Хөдөлмөр Эрүүл мэндийн хуулийн 43-47 дугаар зүйлд заагдсан байх ба хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байгуулга болох эрүүл мэнд оношлогооны байгуулгат хийгддэг болно.

Image result for medical tests

Эрүүл мэндийн тусгай шинжилгээний төрөлд

Биеийн өндөр, биеийн жинд, бүсэлхийн тойрог зэргийг хэмжих, даралт хэмжих, шээсний шинжилгээ, цусны шинжилгээнд үндсэн үзүүлэлтүүд орох ба шаардлагатай бол зарим үзүүлэлтүүдийг нэмж үзүүлдэг ба энэ эрүүл мэндийн тусгай үзлэгийн шинжилгээ нь 2008 оноос эхлэн амьдралын буруу зуршилаас шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор явагдаж эхэлсэн юм. Энэ үзлэгийг хот, муж, тосгоны эрүүл мэндийн даатгалын газруудаас хэрэгжүүлэн явуулдаг байна.

Эрүүл мэндийн шинжилгээний хариунд бага гэлтгүй нөлөөлж чадахуйц амархан хувирч өөрчлөгдөх үзүүлэлтэнд

Тогтмол хэт их иддэг хүмүүс эсвэл архи хэтрүүлэн уудаг хүмүүс удахгүй эрүүл мэндийн шинжилгээ өгөх учир гээд идэх уухаа багасгадаг хүмүүс ч байдаг. Тэгвэл яах аргагүй хэдхэн өдрийн дотор хичээвэл шинжилгээний үзүүлэлт нь сайжрах үзүүлэлт байдаг бол эсрэгээрээ хөдөлгөөн, хоолны найрлага зэргээс нөлөөлөн бодит байдлаас зөрөөтэй үзүүлэлт гардаг үзүүлэлт ч бас байдаг. Иймээс биеийн байдлынхаа бодит зөв үзүүлэлтийг мэдэхийн тулд шинжилгээ өгөхөөсөө өмнө хоол болон хөдөлгөөн зэрэгтээ анхаарах шаардлагатай юм.

Тухайн өдрөөс хамааран хувирч өөрчлөгдөхдөө хялбар шинжилгээний үзүүлэлтүүдэд

(γ-GTP ) Гамма ГТ (глутамилтранспептидаз)

Архи нилээд уудаг хүн ч хэдэн өдрийн өмнөөс архиа багасгаж байгаад шинжилгээ өгвөл энэ үзүүлэлт буурдаг бол архи огт уудаггүй хүн шинжилгээний урьд өдөр ихээхэн архи уусан бол уг үзүүлэлт нь өндөр гардаг.

Ийлдэсийн билирубин

Гэдэс олон цагийн турш өлссөн байвал уг үзүүлэлт нь багахан тоогоор өндөр болдог учир гэдэс өлсөөгүй үед нь дахин шинжилгээ өгч хэвийн үзүүлэлтийн хүрээнд байвал асуудалгүй юм.

Улаан эс ба шээсний азот (Red blood cells and Urea nitrogen)

Шээсний азот нь шингэн алдсан бол үзүүлэлт нь өндөр болдог. Шингэн алдсан үед цус өтгөрөн цусан дахь улаан эс болон уурагийн бодисын өтгөрөл ихсэн үзүүлэлт нь бага зэрэг өндөр болно.

Шээсэн дэхь уураг

Эрүүл мэндийн шинжилгээ өгөхийн өмнө өдөр эсвэл тухайн өдөр нь хүнд болон хүчтэй дасгал хөдөлгөөн хиймэгц бөөрөнд ачаалал өгч түр зуурын хугацаанд шээсэнд уурагийн бодис садарсан байдаг. Мөн энэ үзэгдэл сарын тэмдэг ирсэн үед ч байдаг тул асуудалгүй юм.

Related image

Триглицерид ба цусан дахь глюкоз

Триглицерид ба цусан дахь глюкоз нь хоолны дараа болон өлөн үеэс шалтгаалан үзүүлэлт нь өөр өөр байдаг. Цусны шинжилгээ өгөх үеийн өлөн байх хугацаа гэдэг нь 10-12 цагийн туршид хоол идээгүй байх байдлыг хэлнэ. Хэрэв шинжилгээг өглөө өгөхөөр бол урьд өдрийн 21 цагаас хойш хоол идэхгүй байгаарай. Нөгөөтэйгүүр, HbA 1 c нь сүүлийн 1-2 сарын дундаж глюкозын байдлыг илэрхийлэх үзүүлэлт бөгөөд хэдхэн хоногийн турш л зөв хоолоор хооллох төдийд сайжирсан үр дүн өгч нөлөөлөхгүй юм. Аль ч нөхцөлд эрүүл мэндийн багц шинжилгээ өгөхийн өмнөхөн богино хугацаанд амьдралын хэв маягаа сайжруулая гэж бодох бол өөрийнхөө төлөө хийж байгаа зүйл биш тул зайсхийсэн дээр юм.

Эрүүл мэндийн шинжилгээ өгөхөөс өмнө анхаарах зүйлс

1. ЭМ шинжилгээ өгөх өдрийн өмнөх өдөр эсвэл тухайн өдөр биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөс зайлсхйх

2. ЭМ шинжилгээ өгөх цагаас 10-12 цагийн өмнө хоололсон байх

3. ЭМ шинжилгээ өгөх өдрийн өглөөний хоол идэхгүй байх

Эрүүл мэндийн багц шинжилгээнд илрэхгүй өвчин

Энгийн эрүүл мэндийн шинжилгээнээс гадна улам нарийн дэлгэрэнгүй шинжилгээ нэмж сонгож өгч болдог ба шинжилгээний төрөл нь олон мөн хавдар илрүүлэх шинжилгээ орсон байдаг боловч гагцхүү зарцуулагдах үнэ нь үнэтэй байдаг.

Эрүүл мэндийн багц шинжилгээгээр илрэх өвчин зэрэг нь тийм ч олон биш тул бүх өвчинг илрүүлэх учиртай гэсэн үг биш юм. Шаардлагатай гэж үзвэл нарийн дэлгэрэнгүй шинжилгээ нэмж өгөх тохиолдол ч байдаг. Жишээ нь зүрхний бах өвчинг цээжний зураг, зүрхний бичлэг зэрэгт илрүүлэхгүй ба эдгээр шинжилгээгээр өөрчлөлт байхгүй боловч цээжээр өвдөх, цээж дарагдаж байгаа мэт шинж тэмдэг байгаа бол нарийн мэргэжлийн эмчид хандан дэлгэрэнгүй нарийн шинжилгээ хийлгэхийг санал болгодог.

Image result for tomograph

Мөн маш бага эрт үеийн хавдар ч энгийн эрүүл мэндийн шинжилгээнд илрүүлэх нь хэцүү, хавдрын төрлөөс хамааран эрүүл мэндийн багц шинжилгээнд байрлал хэсэгчлэн хавдрын шинжилгээг өгдөг боловч 1 см аас жижиг уушигны хавдар илрүүлэхэд компьютер томографын шинжилгээ шаардлагатай. Гэвч энэ мэт илүү нарийн шинжилгээнд зарцуулагдах үнэ, цацраг идэвхит туяаны асуудлын тухай бодох шаардлагатай юм. Сонголтоор нэмж хийлгэх илүү дэлгэрэнгүй шинжилгээний тухайд бол тухайн шинжилгээний зорилго, арга, үнэ, давуу болон сул тал зэргийг сайн ойлгож авсаны үндсэн дээр өөрт тохирсон шинжилгээг сонгоорой.

Үргэлжлэл бий.

Япон хэлнээс орчуулсан:

Лхагвадорж овогтой Энхтуяа, Анагаах ухааны доктор ( Ph.D)

Inbound Japan Co.Ltd

Холбоотой мэдээ:

Хоёрдугаар хэсэг - Цусны шинжилгээг нарийн анхаарч ойлгох нь олон өвчний эрсдэлийг багасгана - http://mongolcom.mn/read/55060

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.