Бразилийн Ерөнхийлөгч асан Мишел Темерийг авлигын хэргээр баривчиллаа

Twitter Print
2019 оны 03-р сар 22-нд 13:36 цагт
Мэдээний зураг,

Бразилийн Ерөнхийлөгч асан Мишел Темерийг авлигын хэрэгтэй холбоотойгоор Сан Пауло хотод баривчилжээ. Хуульч мэргэжилтэй 78 настай Мишел Темер 2016-2018 оны хооронд Бразилийн төрийн тэргүүнээр ажиллаж байсан ба олон тооны гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа аж.

Түүнийг Ангра-3 АЦС-ын бүтээн байгуулалттай холбоотой гэрээ хэлэлцээрээр дамжуулж 260 мянган ам. долларын авлига авсан хэрэгт буруутгаж байгаа ч тэрээр буруугаа хүлээгээгүй байна.

Түүнчлэн 2014 онд Бразилийн Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд ажиллаж байхдаа Мишел Темер өөрийн болон Ардчилсан хөдөлгөөний намынхаа сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийг Odebrecht барилгын компаниас авсан 2.6 сая ам. долларын авлигаараа шийдсэн болох нь тогтоогджээ.

Бразилийн Прокурорын албанаас Ерөнхийлөгч асан Мишел Темер нь зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийг тэргүүлж байсан болохыг ч тогтоосон талаараа мэдээлжээ.

Тус гэмт хэргийн бүлэглэл нь Бразилийн нутаг дэвсгэр дээр 40 жилийн турш үйл ажиллагаа явуулсан ба Мишел Темер Сан Паулу мужийн орон нутгийн удирдах зөвлөлд ажиллаж байхдаа тус гэмт хэргийн бүлэглэлээ удирддаг байсан гэнэ.

Мишел Темерээс гадна түүний засгийн газарт ажиллаж байсан Уул уурхай, эрчим хүчний сайд асан Морейра Франкуг мөн баривчилсан ба тэднийг төрийн албанд ажиллаж байх хугацаандаа мөн албан тушаалаасаа бууснаасаа хойш авлига хээл хахууль авч, мөнгө угаасан хэрэгт сэжиглэж байгаа аж.

Эх сурвалж: https://www.bbc.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.