Зургаан настай хүү 3 давхрын цонхоор унаж нас барсан гэлээ

Twitter Print
2019 оны 03-р сар 22-нд 12:51 цагт
Мэдээний зураг,

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр мэдээлэл хийлээ.  Тэрбээр "Гуравдугаар сарын 21-ний өдөр буюу өчигдөр өглөө 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 13-р хороонд Офицер захын орчимд нэг хүүхэд машины дор хэвтэж байна гэсэн дуудлага мэдээллийг тухайн хорооны оршин суугч цагдаагийн байгууллагад өгсөн.

Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн шалгалтын ажлыг явуулахад эрэгтэй 6 настай А гэх хүүхэд оршин суух гэрийнхээ 3 давхрын цонхноос унаж,  осгож нас барсан байсныг тогтоосон.

Цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь ганцааранг нь цоожилж үлдээснээс цонхоороо унасан гэсэн нөхцөл байдал тогтоосон.

Бага насны хүүхдийг гэрт нь ганцааранг нь цоожилж үлдээснээс үүдэлтэйгээр галын осол болон ямар нэг байдлаар бие эрүүл мэндээр хохирч байгаа байдалд цагдаагийн байгууллага байнга  сэрэмжлүүлгийг явуулдаг.

Хүүхдийг үл хайхрах тохиолдлоор амь нас нь хохирсон энэ хэрэгт цагдаагийн байгууллага шалгалтын ажлаа үргэлжлүүлж байна. 

Хүүхэд  өглөөний 07 цагт унасан камерын хяналтын бичлэг байгаа. Хүүхэд гэртээ ганцаараа байсан. Эгч нь хичээлдээ явахдаа цоожилж үлдээсэн, эмээ нь ээлжийн ажилтай өглөө нь бууж ирэх ёстой байсан гэсэн мэдүүлгийг өгсөн. Хувийн цэцэрлэгт хүмүүждэг 6 настай эрэгтэй хүүхэд байсан" гэлээ.

Э.Гүнтөмөр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.