2019 оны 03-р сар 22-нд 12:46 цагт

Ё.Сагсай прокурорын бэлгийн дарамт учруулж байсан гэх бичлэгийг үзүүллээ

Өнгөрсөн Даваа гарагт Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хөтлөн явуулдаг Цензургүй яриа нэвтрүүлгээр орохдоо "Прокурор Ё.Сагсай нөхөр нь шоронд орсон эмэгтэйг шахалтад оруулж бэлгийн харьцаанд орж байсан" хэмээн мэдэгдсэн билээ. 

МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъяан мэдээлэл хийж, МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт улсын яллагчаар ажилласан прокурор Ё.Сагсайн өөрийн ажлын байрандаа нэгэн бүсгүйд бэлгийн дарамт учруулж, хүчирхийлсэн гэх мэдээлэлтэй холбоотой бичлэгийг энэ үеэр олон нийтэд дэлгэсэн юм.

Нийт 4-5 минутын уг бичлэгээс олон нийтэд үзүүлэх боломжтой цөөн хэдэн секундын бичлэгийг үзүүлсэн бөгөөд уг бичлэгт прокурор асан Ё.Сагсай нь бичлэгт хамт байсан эмэгтэйгээ бэлгийн дарамтад оруулсан, секс хийж байсан гэдгээ "Үнэн" хэмээн хүлээн зөвшөөрч, бичлэг хийсэн этгээдүүдийн тулган шаардсанаар ямар нэгэн хэргийг маргаашийн дотор шийдэж өгнө гэдгээ нүцгэн сууж байгаад амалж буй нь бичигдсэн байв.

МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъяан бичлэгийн талаар тайлбар хийхдээ “Ё.Сагсай улсын ерөнхий прокурорын орлогч хийдэг. Ё.Сагсай прокурор ажлын байрандаа нэгэн эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлж байхад нь хэдэн залуус гаднаас дайрч орж ирсэн байгаа юм. Ингээд тус залуус “Та энэ эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн. Үнэн үү. Би бол шударга цагдаа” гэж Ё.Сагсай прокуророос асуухад “Тийм. Үнэн, үнэн. Би энэ хүнийг хорихоос гарахын төлөө бүх зүйлийг хийхийн төлөө ажиллана” гэж хэлсэн байгаа юм. Бид таван минутын бичлэгээс хүмүүст үзүүлэх боломжтой арай ёс зүйтэй, ойлголт өгч болохыг нь олон нийтэд үзүүлж байна. Уг бичлэгээс эмэгтэйн дүрсийг хассан. Энэ бичлэгээс харахад бичлэг хийсэн залуус Ё.Сагсайг сүрдүүлж байгаад хэн нэгнийг суллуулсан. Тэгэхээд тэдгээр залуус болон хоригдож байгаад гарсан хүн хэрэгт орж мэднэ. Гэхдээ хуулийнхан ёс бус үйлдэл хийдэг, эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг, хэн нэгний захиалгаар хүмүүсийг суллаж эсвэл хорьдог байж болохгүй. Барьцаанд оронгуутаа хэн нэгэнд хэрэг үүрүүлж эсвэл суллаж байна” гэсэн юм.

Тэрбээр мөн уг бичлэгийг хэзээ, хэн хийснийг мэдээлэх боломжгүй гэлээ. Хохирогч эмэгтэй хуулийн байгууллагад гомдол мэдүүлсэн ч хаагдсан байх магадлалтай гэсэн юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.