
Алтан үеийн алдарт жүжигчдийн нэг гэгддэг Цагааны Цэгмид агсны хүү болох Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар урлагийн ертөнцөөс улс төрд орохоор шулууджээ.
Тэрбээр өмнө нь 2016 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, дуучин С.Жавхланд ялагдаж байсан бол энэ удаа Х.Бат-Ялалтын тэргүүлэх "Сахигтун-19" эвслээс нэр дэвшин өрсөлдөхөөр болсон байна.
Ц.Төмөрбаатар “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын Жамуха, “Говь хянганд тулалдсан нь” киноны Цэдэнбал зэрэг олон сайхан дүрээрээ ард түмний сэтгэлд хоногшиж, 25-хан насандаа Төрийн шагнал хүртэж байсан уран бүтээлч юм.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.