Хятадын химийн үйлдвэрт дэлбэрэлт болж 47 хүн амь үрэгдлээ

Twitter Print
2019 оны 03-р сар 22-нд 11:48 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин Хятадын зүүн зүгт байрлах химийн үйлдвэрт гарсан дэлбэрэлтэнд өртсөн иргэдийг аврах ажиллагаанд бүх хүчээ дайчлан ажиллах үүрэг даалгавар өгсөн талаар Хятадын төв телевизээс мэдээлж байна.

Одоогийн байдлаар дэлбэрэлт гарсан химийн үйлдвэрийн ойролцоо байрлах 16 эмнэлэгт хүнд хөнгөн гэмтэлтэй 640 орчим иргэн хүргэгдэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа болохыг орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.

Дэлбэрэлтэнд өртсөн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх ажилд 3500 эмч эмнэлгийн ажилчид, түргэн тусламжийн 90 машин ажиллаж байгаа гэнэ.

Police at the site of the explosion

Дэлбэрэлт Яньчен тойргийн Сяншуй тосгонд байрлах “Жяньсү Тяньжяи” нэртэй химийн үйлдвэрт орон нутгийн цагаар өдөр 14 цагт гарсан ба дэлбэрэлт гарах үед 2.2 магнитудын хүчтэй газар хөдөлж, тус үйлдвэрээс 3 км зайд байрлах бусад үйлдвэрийн дээвэр нурж, цонхнууд нь хагарсан аж. 

Үйлдвэрт гарсан галыг орон нутгийн цагаар баасан гарагийн шөнө 3 цагт хяналтандаа авч чадсан гэж мэдээлжээ. 

Yancheng, China

Дэлбэрэлтийн шалтгаан одоогийн байдлаар тодорхойгүй байгаа ч тус үйлдвэрийг эзэмшдэг 2007 онд байгуулагдсан Тяньжяжи Кемикал компани нь өмнө нь хог хаягдлын менежмент болон агаарын бохирдлын асуудалтай холбоотойгоор зургаан ч удаа торгуулж байсан болохыг онцолж байна.

Эх сурвалж: https://www.bbc.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.