Арьсны нүхжилтийг багасгах энгийн аргууд

Twitter Print
2019 оны 03-р сар 22-нд 10:35 цагт
Мэдээний зураг,

Нүүрний арьс тослог байх тусмаа нүхжилт ихтэй байх нөхцөл бүрддэг. Учир нь арьсны нүхний бохирдол, тослогоос болж нүүрний арьсны нүхжилт ихэсч томрох шалтгаан болдог. Нэгэнт үүссэн арьсны нүхжилтийг багасгахын тулд эхлээд байнга арьсаа цэвэрлэж, тос, бохирдлоос салгаж байх хэрэгтэй. Дараа нь нүхжилтийг агшаах арга хэмжээ авах нь чухал. 

Ингээд танд хэрэг болж мэдэх хэдэн энгийн арга зааж өгье.  

1. Нүхжилтийг багасгах аргууд

· Нүүрээ өдөр бүр угааж бай. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Арьсны нүх бохидож, тослог эсвэл бактераар дүүрж томордог. Тиймээс нүүрээ өглөө оройдоо тогтмол савангаар угааж байх хэрэгтэй.

· Нүүрээ мөсөөр арч. Нүүрний нүхжилттэй хэсгүүд дээрээ 15-30 секунд мөс тавьж, арчиж байгаарай. Ингэснээр арьсыг чангаруулж, нүхийг багасгана.

· Хүнсний содоор зуурмаг бэлдэх. Хүнсний сод нь нүхжилтийг багасгахаас гадна батгатай тэмцэж байдаг. Харин эмзэг, мэдрэмтгий арьстай хүн түрхэхгүй байхыг анхаараарай. Учир нь арьсыг тань цочрооно. 2 халбага бүлээн усанд 2 халбага сода хийж, зуурмаг болгоно. Нүхжилттэй хэсэг дээрээ түрхэж, 30 секунд массаж хийнэ. Дараа нь хүйтэн усаар зайлна. Орой бүр нүүрээ угаасны дараа 5-7 хоног түрхээд үзээрэй. 7 хоногийн дараагаас 1-2 өдөр алгасаж түрхэнэ.

· Нимбэг болон хан боргоцойн шүүсээр бигнүүр тавих. Нимбэг, ханборгоцойн шүүсэнд алчуураа дүрж норгоно. Алчуураа нүүрэн дээрээ тавиад 1 минут байлгана. Нимбэг, хан боргоцойн шүүс нь байгалийн энзим агуулдаг учир арьсыг чангаруулж, цэвэрлэж, цайруулдаг. Хэрэв та эмзэг арьстай бол алчуур тавихын өмнө эхлээд чийгшүүлэгч түрхээрэй. Нимбэг нь нүхжилтийг цэвэрлэж, агшаах чадвартай.

· Шингэн гуужуулагч хэрэглэ. Зарим орой нүүрээ савандаж угаахын оронд шингэн гуужуулагчаар арьсаа гуужуулж болно. Гуужуулагч нүхжилтийг цэвэрлэж, бөглөөсийг нь гаргана. Хэрэв гуужуулагч хэрэглэж байгаа бол нүүрээ савандаж угаах хэрэггүй. Хэрэв давхар угаавал арьс цочирж, улайж болзошгүй.

· Тараган маск тавь. Тараг нь сүүн хүчил агуулдаг учир нүүрэнд түрхэснээр батга үүсгэдэг бактерийг устгаж, нүхний хэмжээг багасгадаг. Нүүрэндээ таргаа нимгэн түрхээд 5-10 минут байлгаад угаана. Долоо хоногт 1 удаа л тавиарай.

· Эрүүл хоолло. Уураг агуулдаг хүнсүүд, бүхэл үр, жимс, ногоо, омега 3 агуулдаг хүнс зэргийг хэрэглэж бай. Чихэрлэг ундааны оронд ус ууж заншаарай. Витамин А, С арьсан дээрх сорив, үрчлээ зэргийг багасгах үүрэгтэй.

2. Нөсөө толбыг арилгах аргууд

· Нимбэгийн ид шидийг ашигла. Нимбэгийн шүүс нөсөө толбыг бүдгэрүүлж, арьсны өнгийг цайруулж өгдөг. Үүнд:

- Улаан лоолийн шүүс, нимбэгийн шүүсийг холиод хөвөн дүрж, нүүрэндээ түрхэнэ. 10 минутын дараа хүйтэн усаар угаана.

- 2 халбага зөгийн бал, 1 халбага ниймбэгийн шүүс холиод нүүрэндээ түрхээд 10 минутын дараа хүйтэн усаар угаана.

- Нимбэгийн хальсыг бага зэрэг сахартай холиод нүүрээ үрж өгнө. 10 минутын дараа хүйтэн усаар угаана.

· Зандан модны нунтаг болон усаар нөсөөг багасгах. Зандан модны нунтгийг усаар зуураад нүүрэндээ түрхэнэ. 10-20 минутын дараа хүйтэн усаар угаана.

· Папаяа эсвэл гадил жимсний хальсаар нүүрээ үрэх. Нүүрээ хэсэг хугацаанд үрсэний дараа 15 минут болгоод хүйтэн усаар угаана. Нүүрний нөсөө, толбо мэдэгдэхүйц бүдгэрнэ.

· Нохойн хошууны тос ашиглах. Нохойн хошууны тос нь улайлт болон нөсөө толбонд маш сайн нөлөөтэй. Нүүрэндээ түрхээд 15 минутын дараа хүйтэн усаар угаана.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.