ЧУХ НУУР ба ЭРГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Twitter Print
2019 оны 03-р сар 22-нд 09:42 цагт
Мэдээний зураг,

Нуурын ус нь арьсны янз бүрийн өвчинд тустай бол ёроолын лаг шавар нь тулгуур эрхтэний өвчин эмгэгийг засахад тустай гэж мэргэжлийн судлаачид үзжээ. Эдүгээ нуурын хөвөөнд Чух амралтын газар, жуулчны бааз байгуулагдсан бөгөөд нийт 100 хүртэл хүнийг хүлээн авах хүчин чадалтай.

Нуурын ус гидрокарбонат натрийн рашаан усны бүлэгт багтдаг ба ёроолын хурдас шавар нь маш нарийн ширхэгтэй, зөөлөн, наанги наалданги чанартай, дулаан болон чийг агуулах чадвартай, шүлтлэг, органик эрдэсээр баялаг, төрөл бүрийн замаг агуулсан байгалийн бүтээгдэхүүн юм.

Нуурын ёроолын ундарга, гаднаас цутгах Бүрдэн булаг, хур тунадасны усаар тэжээгдэж байдаг Чух нуур нь Дашбалбар сумаас зүүн тийш 20 км зайд Улз голын савд д.т.д 684 метр өндөрт оршдог. Урдаас хойш сунаж тогтсон гонзгой хэлбэртэй, намхан толгодоор хүрээлүүлсэн, өмнө хойноо бяцхан элсэн хаялгуудтай.

Image may contain: sky, bird, ocean, outdoor and nature

Цаашид Чух нууранд ЭРГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ-ыг хөгжүүлэх бүрэн боломжтой бөгөөд одоогийн амралтын баазыг нь түшиглэн ажил хэргийн уулзалт, семинар зөвлөгөөн зохион байгуулах, экологи биологийн чиглэлээр суралцаж буй оюутан залуучууд дадлага хийх, наран шарлагын газар байгуулж усанд сэлэх, янз бүрийн спортын тэмцээн уралдаан зохион байгуулах, завин аялал хийх, загасчлах боломжууд бий.

Image may contain: sky, house, cloud, outdoor and nature

Мөн ШУВУУ АЖИГЛАХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ-ын чухал цэгүүдийн нэг юм. Чух нуурын хойд болон баруун урд хэсгийн намгархаг орчинд шувууд үүрлэдэг, хажуугийн зэгсэнд Хархираа тогоруу өндөглөж зусах нь элбэг. Зарим зун Чух нуурт 100 хүртэл хос хун чуулдаг онцлогтой.

Image may contain: sky, tree, outdoor and nature

Гэвч экосистемийн хувьд эмзэг жижиг нуур бөгөөд хүний сөрөг нөлөө, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан усны түвшин багасах аюулд өртөж болзошгүй юм. Цаашид нуурын орчинд нутаглах айлуудын тоог нэмэхгүй байх, малын бэлчээрийн талхагдлыг багасгах шаардлагатай.

Ч.Буянбадрах

Олон улсын Аялал жуулчлалын хөгжлийн төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.