"Tокио-2020” зуны олимпийн наадмын "Алтан сакура" бамбар бэлэн боллоо

Twitter Print
2019 оны 03-р сар 21-нд 15:04 цагт
Мэдээний зураг,

Нэг кг хоёр зуун грамм шавилхан жинтэй "Tокио-2020” зуны олимпийн наадмын "Алтан сакура" бамбарыг 2011 онд Наран улсын зүүн хойд нутагт болсон аймшигт газар хөдлөлтөд нэрвэгдсэн оршин суугчдад зориулсан түр хоргодох оромжийг барьсан хөнгөн цагаанаар урлаж, байгалийн гамшигт өртөгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж буй хүнлэг ариун санааг агуулсан ажээ. 

Бамбарын дизайныг зохиосон Ёшиока Токүжин нь газар хөдлөлтийн бүсэд өөрийн биеэр очиж, хүүхдүүдэд урам зориг хайрлан, хамтдаа сакура цэцэг зуран, хөгжилдөж байсан сайхан сэтгэлтэн гэнэ.

Уламжлал ёсоор Ариун Эллада Грек орны Олимпия уулын бэл дэх олимпийн мөнхийн галаас ирэх жилийн III caрын 11-нд бамбараа бадраан , 9 хоногийн дараа Наран улсдаа соёрхон залж, 2020 оны III сарын 26-ны билэгт сайн өдөр зовлон амссан Фүкүшима мужаас Зуны XXXII олимпийн наадмын бамбарт аялал ёслол төгөлдөр гарааны зурхайнаасаа гарах юм.

“Токио-2020” олимпийн наадам ирэх жилийн VII caрын 24-нөөс VIII сарын 9-ний өдрүүдэд болно.

Ж.Отгонцагаан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.