Сагсан бөмбөгийн үндэсний лигийн плей-оффын хоёр тоглолт боллоо

Twitter Print
2019 оны 03-р сар 21-нд 13:57 цагт
Мэдээний зураг,

Дэд хэсгийн хагас шигшээ цуврал эхэллээ. Үндэсний 21 аймгийн лигийн дэд хэсгийн хагас шигшээ эхний тоглолт Багануур болон Өмнөговь аймгийн багуудын хооронд боллоо. Улиралд ердөө нэг ялагдсан Багануур дүүргийн плей-оффын баг хүснэгтийг тэргүүлсэн учраас эхний шатыг өнжсөн юм.

Харин Өмнөговь аймаг плей-оффын эхний шатанд Говь-Алтай багийг 2-0-оор хожиж дараагийн шат руу дэвшсэн юм. Хоёр багийн тоглолт эхлэх мөчөөс хоёр баг тэнцүүхэн өрсөлдөөн үзүүлж эхний хагас Багануур багийн гурван онооны илүү өндөрлөсөн. Улмаар гуравдугаар үед Багануур баг илүү тоглосон ч дөрөвдүгээр үеийн төгсгөлд Өмнөговь аймаг Т.Билгүүн сайн тоглолтын ачаар оноог тэнцүүлсэн. Гэсэн ч Багануур багийн залуус хариуг тэр дор нь өгч хамгаалалтаас шууд хурдан довтолгоог эхлүүлсэн нь амжилттай болж 81-73 харьцаатай хожлоо. Тус тоглолтод М.Өлзий-Орших 22 оноог авч багаа тэргүүлжээ. 

Үндэсний аваргын цувралын эхний тоглолтод Дайчид хожлоо. Үндэсний 21 аймгийн лигийн тэргүүн хэсгийн аваргын төлөө шалгарсан Ховд Шонхорууд болон Архангай Алтан Дорнодын Дайчид багуудын цувралын эхний тоглолт боллоо. Ховд Шонхорууд хүч шавхсан долоон тоглолтод Сүхбаатар Альянс тех багийг хожиж финалд хүрсэн.

Харин Дайчид 4-1 харьцаатай Өвөрхангай багийг хожиж цомын төлөө тоглохоор болсон билээ. Ингээд хүсэн хүлээсэн Үндэсний аваргын цувралын эхний үеийг Дайчид 7-0 гэж эхлүүлсэн юм. Гэсэн ч Шонхорууд минутын амралтын дараа тоглолтыг эргүүлж эхний үе тэдний давамгай байдалтайгаар өндөрлөлөө. Хоёрдугаар үед Дайчид баг сайн тоглолтоо гаргаж эсрэг багаасаа 10 оноог илүү авсан юм. Улмаар тоглолтын хоёрдугаар хагаст Дайчид баг давамгай байдлаа алдалгүй явсаар 102-113 харьцаатай хожлоо. Тус тоглолтод Дайчид багийн самбарын залуус будагтай талбайд сайн тоглолтыг үзүүлсэн бол Т.Санчир 21 оноогоор тэргүүлжээ.

Харин Шонхоруудаас Э.Дөлгөөн 22 оноог авсан Ийнхүү үндэсний аваргын цувралыг 1-0-ээр Дайчид баг тэргүүлж эхэллээ. Цувралын 2 дахь тоглолт ирэх Бямба гарагт 19:00 Тэнүүн Өлзий Агар ордонд явагдана.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.