Солонгосын 1600 хохирогчтой нууц камерын хэрэгт 4 хүнийг баривчиллаа

Twitter Print
2019 оны 03-р сар 21-нд 12:22 цагт
Мэдээний зураг,

БНСУ-д зочид буудал болон дэн буудлуудын өрөөнүүдэд нууц камер байршуулж, бичлэгээ цахим хуудсаар дамжуулан худалдаалж байсан 4 этгээдийг баривчилжээ.

Дээрх 4 этгээд нийт 1600 өрөөнд бичил камер суулгасан байсан ба камеруудаа үйлчлүүлэгчдийн нүдэнд үл үзэгдэх газрууд болох үс хатаагчний тавиур, зурагт, залгуур зэрэгт суулгасан байжээ.

Тэд нууц камераараа авсан бичлэгээ цахимаар борлуулж 6200 ам. долларын орлого олсон байна.

Баривчлагдсан этгээдүүдийн буруутай нь шүүхээр тогтоогдвол тэд 10 хүртэлх жилийн хорих ял авч, 30 сая воны торгууль төлөх аж.

БНСУ-д охид бүсгүйчүүдийг нууц камераар авч, авсан зураг бичлэгээ цахим орчинд борлуулах, тараах явдал маш их гардаг ба сүүлийн жилүүдэд үүний эсрэг иргэд олноороо жагсч, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд өгөх шийтгэлийг чангатгахыг эрх баригчдаас шаардах болсон юм.

Image result for Korea spycam porn: 1,600 fall victim and four men arrested

Солонгосын цагдаагийн газраас БиБиСи агентлагт өгсөн ярилцлагадаа дээрх 4 этгээд 1 мм диаметр бүхий дуранг 10 өөр хотын нийт 30 зочид буудлын 1600 өрөөнд нууцаар байршуулсан болохыг дурджээ.

Тэд өнгөрсөн 11-р сард цахим хуудас нээж, нууц камераар авсан бичлэгээ борлуулж эхэлсэн байна. Хууль бус үйл ажиллагаагаа нууцлахын тулд тэд цахим хуудсаа гадаадын серверт байршуулсан байжээ.

БНСУ-д насанд хүрэгчдийн кино үйлдвэрлэх, түгээн дэлгэрүүлэх нь хууль бус учраас нууц камераар бичлэг хийх, түүнийгээ зарж борлуулах явдал элбэг байдаг аж.

Image result for Korea spycam porn: 1,600 fall victim and four men arrested

Цахим хуудсуудад эмэгтэйчүүдийн бие засах өрөө, дэлгүүрийн хувцас солих өрөө зэрэгт хийсэн нууц камерийн бичлэгүүд маш их байдаг ба 2012 онд нууц камерийн бичлэгтэй холбоотой 2400 хэрэг бүртгэгдэж байсан бол 2017 онд энэ тоо 6000 болтлоо өсчээ.

Image result for Korea spycam porn: 1,600 fall victim and four men arrested

2017 онд нууц камерийн бичлэг хийсэн хэргээр 5400 хүнийг саатуулсан ч тэдгээрийн 2 хүрэхгүй хувь нь л хоригдох ял авсан байна.

Эх сурвалж: https://www.bbc.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.