Финлянд дэлхийн хамгийн аз жаргалтай орноор тодорчээ

Twitter Print
2019 оны 03-р сар 21-нд 10:20 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн аз жаргалын өдрийг НҮБ-ын 2012 оны 6-р сарын 28-нд гаргасан тогтоолоор жил бүрийн 3-р сарын 20-нд тэмдэглэхээр болсон юм.

Дэлхийн аз жаргалын өдрийг тохиолдуулан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг тодорхойлох сангаас 2013 оноос хойш жил бүр Дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудыг шалгаруулдаг билээ. 

Мэргэжилтнүүд тухайн улс орнуудын нэг хүнд ноогдох ДНБ, нийгмийн халамж, иргэдийн наслалт, бие даан чухал шийдвэр гаргах эрх чөлөө, өглөгч зан байдал болон авилга хээл хахуульд хандах хандлага зэрэг 6 үзүүлэлтээр дүгнэн, үзүүлэлт болгондоо оноо өгч, онооны дунджаар аз жаргалтай улс орнуудыг шалгаруулж, жагсаадаг юм. 

2018 оны Дэлхийн аз жаргалын тайланг 7.63 оноогоор Финлянд улс тэргүүлж, дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар шалгарчээ. 

12 austria happiest coutries 2018

Австри улс 10-рт жагсчээ

Зөвхөн Финляндад төрсөн, тус улсын иргэд нь аз жаргалтай амьдраад зогсохгүй, тус улсад аж төрдөг цагаачид ч мөн дэлхийн хамгийн аз жаргалтайд тооцогдож байгааг ч онцолжээ. Финлянд улс хамгийн аз жаргалтайгаар тодорсон нь тус улсын иргэдийн амьдралын хэв маягтай нь салшгүй холбоотой аж. Финляндчууд нийгмийн аюулгүйн байдалдаа маш өндөр татвар төлдөг, тэд засгийн газартаа бүрэн итгэл хүлээлгэж эрх чөлөөтэй амьдарч, бие биедээ өглөгч ханддаг болохыг 2018 оны тайланг хянан тохиолдуулсан профессор Жон Хэлливелл онцолжээ. 

The most popular US national park, Great Smoky Mountains National Park is a happy place for many visitors.

Америк улс 2017 оноос хойш 5 байр ухарч 19-т жагсчээ

Финлянд улсын араас дэлхийн хамгийн аз жаргалтай улс орнуудын тоонд Норвеги, Дани, Исланд, Швейцарь зэрэг улс багтсан байна. 

Монгол улсын хувьд 156 улсаас аз жаргалын индексээрээ 83-рт жагсчээ. 

Харин хамгийн аз жаргалгүй орноор Өмнөд Судан улс шалгарсан байна. 

Эх сурвалж: https://edition.cnn.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.