Тусгай олимпийн наадмаас Монголын тамирчид 18 медаль хүртээд байна

Twitter Print
2019 оны 03-р сар 21-нд 12:15 цагт
Мэдээний зураг,

АНЭУ-ын Абу Даби хотноо дэлхийн 190 гаруй орны 7500 орчим тамирчид чуулж, Тусгай олимпын наадамд өрсөлдөж байна. Дэлхий нийтээрээ Абу Даби руу хот руу хараа чиглүүлж байгаа энэ үед Монголын баг тамирчид ч том амжилт гаргалаа.

Оюуны ялгаатай хүмүүсийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг бусдаас өөр биш гэдгийг тунхагладаг Тусгай олимпын наадам анх байгуулагдсан цагаас хойш 50 жилийн хугацаа өнгөрчээ.

Манай улс энэхүү Тусгай олимпоос гурван аварга, долоон мөнгө, найман хүрэл медаль хүртсэн амжилт гаргалаа.

Монголын багийн медалийн амжилт:

Алт

Б.Элбэрэлт – 25 метрийн мэлхий сэлэлт

Х.Балжинням – 100 метрийн гүйлт

Э.Энхбаяр – 200 метрийн гүйлт

Мөнгө

Т.Балданхайням – жүдо

У.Нинжбадам – ширээний теннис

Б.Амарболд – ширээний теннис

Э.Билгүүн – жүдо

Э.Энхбаяр – 100 метрийн гүйлт

М.Оргил, Б.Мягмарнаран – бадминтон /хосын төрөл/

Хөлбөмбөгийн баг Хүрэл

Ө.Амарсанаа – жүдо

Э.Бямбажаргал - жүдо

Б.Амарсанаа – бочче

Х.Балжинням – бөөрөнцөг шидэлт

Б.Мягмарнаран – бадминтон

Э.Энхтуул – бочче

Б.Амарболд, М.Буян-Эрдэнэ – ширээний теннис /дэмжин тоглогчтой/

Б.Мягмарнаран, Г.Эгшиглэн – бадминтон /дэмжин тоглогчтой/

Шагналт байр

Э.Гүнжсүрэн - усан сэлэлт

М.Оргил - бадминтон /ганцаарчилсан/

А.Нямцэцэг - жүдо

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.