Төгс төгөлдөрт хүргэх дөрвөн мөргөлийн арга

Twitter Print
2019 оны 03-р сар 21-нд 10:59 цагт
Мэдээний зураг,

Энэ дөрвөн төрлийн мөргөлийг үйлдэх нь бардам занг гэтлэх хамгийн үр дүнтэй практик арга гэдэг

Би та бүхэнтэй маш үр дүн бүхий хүчирхэг техникийг хуваалцахыг хүсч байна. Бидэнд тохиолдоод байгаа ихэнхи асуудлууд янз бүрийн байдлаар илэрч гардаг бидний бардам зангаас үүсэлтэй байдаг. Хүмүүний бардам зан нэмэгдмэгц хүмүүсийн хувь тавилан огцом мууддагийг би олон удаа харж байсан. 

Би бардамналаас ангижрах ялангуяа далд ухамсарт явагдаж буй бардамналаас ангижрах арга болох мөргөлөөс өөр шилдэг аргыг мэдэхгүй. Энэ аргачлал бүхий л бурханлаг сургууль, бүлгэмүүдэд зайлшгүй хэрэгтэй.

Авьяаслаг хийгээд амжилттай яваа хүмүүсийн хөгжил дэвшил бардам зан нь өсөн нэмэгдэхийн аясаар тасарч байхыг би олон удаа харж байсан. 

Би бүгдийг 40 өдрийн турш 108 удаа мөргөж байхыг зөвлөдөг. Бүтэн биеэрээ сунаж мөргөхийг. Өөрөөр хэлбэл духнаас эхлээд биеийн 5 цэг шаланд хүрэлцэж байх ёстой. Үүнийг хийгээд эхлэсэн хүний ухамсар маш хурдан өөрчлөгдөж эхлэдэг. Далд ухамсарт байсан гомдол, түрэмгийлэл, уур хилэн гэх мэт зүйлс үгүй болно. 

Харин 108 удаа хийх цаг болон тэвчээр байхгүй хүмүүст би багадаа 4 удаа л сунаж мөргөхийг зөвлөдөг. Нэг дэх мөргөлийг Бурханд, хоёр дахь мөргөлийг номын багшдаа, гурав дахийг нь эрэгтэй, эмэгтэй бурханлаг эхлэлийн төлөөлөл болсон эцэг, эхдээ, дөрөв дэхийг нь Бурханы салшгүй хэсгүүд болох бүх амьд бодгалиудад зориулан хийх хэрэгтэй. Түүнчлэн таны уур цухлыг хүргэдэг бүгдэд зориулж бас болно. 

Ойролцоогоор сарын дараа гэхэд та өөрийгөө үл хүндэлдэг байсан бол өөртөө Бурханлагийг мэдэрч, өөрийгөө Бурханы хэсэг гэдгээ мэдрэнэ.

2-3 сарын дараа гэхэд далд ухамсарт байсан уур хилэн, бардам зан бүгд үгүй болж огт өөр буюу жинхэнэ амьдрал эхлэх болно.

Ведийн зурхайч Рами Блект

Орчуулсан: Бадамсэдийн Болдсүх

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.