Зурхайн эрүүл мэндийн зарчмууд

Twitter Print
2019 оны 03-р сар 21-нд 09:17 цагт
Мэдээний зураг,

БИЕИЙН ТҮВШИНД:

• Нар мандахаас өмнө эрт босох (Нарны дэмжлэг)

• Өлөн элгэн дээрээ цэвэр ус уух, хэрэв бие организм боломжтой бол цэвэр лимоны шүүс уух (Нарны дэмжлэг)

• Өглөө гимнастик эсвэл йог хийх (Ангараг, Нар, Бархасвадийн дэмжлэг)

• Амьсгалын дасгал пранаяма хийх (Кету болон Нарны дэмжлэг)

• Хооллолтын дэглэм сахих- мах, лаазалсан хүнс, шинэ бус хоол хүнсийг хэрэглэхгүй байх (Санчирын дэмжлэг)

• Хоол идсэнээс цагийн дараа шингэн юм уух (Санчирын дэмжлэг)

• Харилцан зохицохгүй хүнсний бүтээгдэхүүнийг хамт хэрэглэхгүй байх (Санчирын дэмжлэг)

• Хэт давсалсан, хурц, исгэлүүн, амтлаг зүйл хэрэглэхгүй байх (Юмыг хэтрүүлэхээс татгалзах-Рахугийн дэмжлэг)

• Шарсан, хортой хүнс, хооллолтын муу зуршлаас татгалзах (Санчирын дэмжлэг)

• Элсэн чихэр хэрэглэхээс татгалзах (Бархасвадийн дэмжлэг)

• Өдөр хоёроос доошгүй литр ус уух, кофе, цайнаас татгалзах (Сарны дэмжлэг-биеийн усны тэнцвэр болон бодисын солилцоо, Санчирын дэмжлэг-хорыг гадагшлуулах)

• Гашуун ургамлыг хоолонд хэрэглэх эсвэл гашуун аирын цай буцалгаж уух (Санчирын дэмжлэг)

• Аль болох их хэмжээгээр шинэ жимс, хүнсний ногоо идэх (Сугар, Сар, Нарны дэмжлэг)

• Байгаа өвчин эмгэгийг даамжруулахгүй байх (Санчирын дэмжлэг-анхаарал ба сахилга бат)

• Өдөр бүр цэвэр агаарт гарч зугаалах, үе үе байгальд гарах (Будын дэмжлэг)

• Ажил амралтын дэглэм сахих- нэг тал руу хэт туйлшрахгүй байх (Санчир, Раху, Сарны дэмжлэг)

• Жилд хамгийн багадаа 3 өдөр мацаг барих (Санчирын дэмжлэг)

СЭТГЭХҮЙН ТҮВШИНД:

• Удмын, нийгмийн эсвэл улс төрийн “үйл хэрэг”-ийг гүйцэтгэхээ больж өөрийн амьдралаар амьдарч эхлэх (Санчир, Раху, Нарны дэмжлэг)

• Аврагдахыг хүссэн, хүсээгүй бүх хүнийг аврах гэдгээ болих (Бархасвадийн дэмжлэг)

• Өөрийгөө бодолтойгоо адилтгахаа больж, оюун ухаан дах урсгалыг анзаарч байх (Буд, Рахугийн дэмжлэг)

• Мантр унших эсвэл чимээгүй байх зан үйлийг өдөр бүр 20 минут хийх (Бархасвадь, Нарны дэмжлэг)

• Сүйрэлд хүргэх эмоцийг олж харах, уур, гомдол, цухал, шүүмжлэл, ичгүүргүй байдал зэрэгт автахгүй байх (Раху, Санчир, Сарны дэмжлэг)

• Өөрийн дуртай хобби, ажлыг олох (Сугар дэмжлэг-өөрийгөө олох, амьдралаас аз жаргалыг мэдрэх, Нарны дэмжлэг-дхармаа биелүүлэх)

• Хүлээлтээс татгалзах, өөрийнхөө амьдралын өмнө хариуцлага хүлээх (Санчир, Нарны дэмжлэг)

• Стресс, бухимдлыг хуримтлуулахгүй байх (Рахугийн дэмжлэг-жижиг стрессийг тайлах)

• Энерги шимэгч хүмүүстэй ашиггүй хэрүүл маргаан хийхгүй байх (Раху болон Ангарагийн дэмжлэг)

• Хүмүүстэй харилцсаны дараа энергийн цэвэрлэгээ хийх (Кету, Санчирын дэмжлэг)

• Эерэг эмоци мэдрэх, амьдралыг хайрлах (Сугар, Сар, Нарны дэмжлэг)

• Аль болох хурдан эргэлзээг тайлах, нэгэн бүхэл бие хүн байх (Буд, Санчирын дэмжлэг)

• Ховдог шунахай байдал, аливаа зүйлийг хэтрүүлэхээс татгалзах (Бүх гарагийн дэмжлэг)

• Сул дорой хүмүүст туслах, шувуу болон амьтдыг хооллох (Раху, Бархасвадь, Нарны дэмжлэг)

СҮНСЛЭГ ТҮВШИНД:

• Өөртөө тавьж болох дээд зорилгоо дагах (Нарны дэмжлэг)

• Сайн үйл хийх, буяны үйл хийх (Бархасвадь, Нарны дэмжлэг)

• Өөрийн шашинлаг байдлын талаар анхаарах (Бархасвадь, Нарны дэмжлэг)

• Юмгүй үлдсэн, сул дорой хүмүүсийг хамгаалах (Санчир, Ангарагийн дэмжлэг)

• Настныг хүндэлж, тэдэнд зүтгэх (Сачирын дэмжлэг)

• Өөрийн анхаарлын төвийг та бол бие, ухаан биш сүнслэг гэдэгт хандуулах (Бүх гарагийн дэмжлэг)

Эх сурвалж: Энэтхэг зурхай

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.