Улаанбаатарын дэвжээнд 12 орны бөх зодоглоно

Twitter Print
2019 оны 03-р сар 21-нд 09:12 цагт
Мэдээний зураг,

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн нөгөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлнэ. 

Анхдугаар тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, Казахстан, Узбекистан, Кыргызстан, Сингапур, Тажикистан, Туркменистан, Тайвань, Йемень, Энэтхэг гэсэн 12 орны 200-аад тамирчин оролцох юм. Гадаадын бөхчүүдийн түрүүч өнөөдрөөс эхлэн нийслэл хотод маань буугаад байна.

Манай улсаас бөхийн гурван төрөлд (сонгомол бөх, чөлөөт бөх эрэгтэй, эмэгтэй) 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Г.Ганхуяг, Ц.Намуунцэцэг, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, Б.Халиунаа, хүрэл медальт Э.Тэмүүлэн, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Хонгорзул, өсвөр үеийн Азийн аварга Т.Тулга, Ө.Пүрэвсүрэн тэргүүтэй 30 тамирчин хүч үзэх юм.

Гадаадын тамирчдаас насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын Азийн аварга Улукбек Жолдошбеков (Кыргызстан), 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Довлетмурат Оразгылыджов (Туркменистан), залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Ахмад Базригалех (Иран), өсюөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Жамила Бакбергенова, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Марина Седнева, өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Светлана Анкичева (бүгд Казахстан) тэргүүтэй өсч яваа шилдэг тамирчид Улаанбаатарын дэвжээнд зодоглоно.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.