Бардам зангийн 40 шинж

Twitter Print
2019 оны 03-р сар 20-нд 16:03 цагт
Мэдээний зураг,

Махабхарата сударт дурдсан хүний салвал зохих бардам зангийн илрэл шинжүүд оршвой. Үүнд:

1. Үргэлж миний зөв.

2. Бусдыг дээрээс нь харах, хамгаалах хандлага

3. Өөрийн чухал гэдгийг мэдрэх

4. Өөрийгөө болон бусдыг доош нь хийх

5. Чи бусдаас илүү сайн гэх бодол. Сайрхах

6. Өрсөлдөгчөө эвгүй байдалд оруулах чадвар

7. Нөхцөл байдлыг хянах, гэхдээ өөртөө хариуцлага үүрэх дургүй байх

8. Ихэмсэг авир, сандрал, толинд хармаар санагдах

9. Баян тансаг байдлаа, хувцас хунар бусад зүйлээ бусдад харуулах дэлгэх

10. Бусдад өөрт нь туслахыг зөвшөөрөхгүй байх, бусадтай ажиллах дургүй

11. Өөртөө дааж давшгүй ажил авах

12. Хэмжээ хязгааргүй ажиллах

13. Өөртөө бусдын анхаарлыг татах

14. Гомдомтгой. Гомдлын шалтгаан бол бүхнийг хянах хүсэл

15. Хэт чалчаа эсвэл өөрийн асуудлын талаар ярих дуртай.

16. Хэт мэдрэмтгий эсвэл хүйтэн хөндий.

17. Өөртөө хэт анхаардаг.

18. Бусдын чиний тухай юу гэж ярьж, бодож байгаа тухай бодол.

19. Бусад хүн ойлгохгүй, мэдэхгүй үг хэрэглэх. Гэхдээ чи л мэддэг.

20. Өөрийн үнэ цэнэгүй байдлыг мэдрэх мэдрэмж

21. Өөрийгөө болон бусдыг өршөөдөггүй байдал

22. Өөрийгөө болон бусдыг тахин шүтэж өргөмжлөх

23. Хэнтэй харилцаж байгаагаас шалтгаалж зан авираа өөрчилдөг. Ялгаж харьцдаг.

24. Талархалгүй байдал. Кали Югт талархал их чухал.

25. Эрх мэдэл бага хүмүүсийг үл тоох

26. Анхааралгүй байдал (судар ном үзэх үед)

27. Бухимдангуй өнгө аястай

28. Уурлах гомдох үед хоолойн өнгө чангардаг.

29. Бурхны, Номын багш, Садху, Ариун номд захирагдахгүй байх хүсэлтэй. (Эрх мэдэлтэнгүүдийн эсрэг шүүмжлэгч)

30. Өөрийгөө хүндлэх хүндлэл бага. (нүгэл үйлдэмтгий)

31. Ухаангүй загнах, ухамсаргүй бодлогогүй байх

32. Өөртөө болон бусдад үнэнч бус, хуурмаг байх

33. Буулт хийх чадвар муутай

34. Өөрөө хамгийн сүүлийн үгийг хэлж байж санаа амардаг. Таны зөв, гэхдээ би өөрийн гэсэн бодолтой.

35. Нөхцөл байдлыг хянаж байхын тулд өөрийн мэдлэгээ хуваалцах дургүй.

36. Бие махбоддоо ерөөс анхаарахгүй байх эсвэл хэт анхаарал хандуулах

37. Бусдын асуудлыг шийдэх нь чухал болох тухай бодол. Гуйгаагүй байхад..

38. Хүмүүсийг гадаад өнгө үзэмжээр нь ялгах

39. Өөрийгөө хэт хүндлэх

40. Хар шог хошин зан, ёжлох, бусдыг хатгах, бусдыг шоолох дуртай

Эдгээр шинжүүд нь төөргийн карт дээр сул Нартай хүнд мөн илэрдэг.

 

Эх сурвалж: Ведийн /Энэтхэг/ зурхай

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.