Монголын сагсчид Тайваньд тэмцээнд амжилттай оролцлоо

Twitter Print
2019 оны 03-р сар 20-нд 15:50 цагт
Мэдээний зураг,

Тайвань улсад сагсан бөмбөгийн тэтгэлэгтэй суралцан, сагсан бөмбөгийн спортоор хичээллэж буй манай тамирчид (Баясгалан, Саруул-Эрдэнэ, Сугараа, Санчир) 3х3 тэмцээнд өрсөлджээ. Тэд 2, 2-оороо өөр баг болон сургуулийнхаа шигшээ багийн хүүхдүүдийг нэмэн авч орон эхний 2 байрыг нь эзэлж аварга, дэд аварга болжээ.

Тайвань улсад олон сүлжээ дэлгүүрүүдтэй томоохонд тооцогдох их дэлгүүр Shin Kong Mitsukoshi mall болон DLive брэндүүд хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээнд Тайваний Оюутны лигийн 1-р дивизионы тамирчид зэрэг нийт 24 баг өрсөлдөж манай оюутнуудын багууд ийнхүү эхний 2 байрыг нь авчээ.

Эдгээр залуус маань ч сургуулиа төгсөж ирээд Монголдоо ур чадвараараа тэсрэлт хийнэ гэдэгт итгэлтэй байна. Сургуулийнхаа шигшээ баг нь Тайваний оюутны лигийн II дивизионоос I дивзион руу дэвшсэн амжилттай яваа.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.