Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг ням гаригаас эхлэн хаана

Twitter Print
2019 оны 03-р сар 20-нд 14:39 цагт
Мэдээний зураг,

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн ажил үргэлжлүүлэн хийгдэхтэй холбогдуулан Олимпийн гудамж, Юнескогийн гудамжны уулзвараас Нарны зам хүртэлх түр замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 24-ний ням гаригийн шөнөөс эхлэн хаана.

Өөрөөр хэлбэл, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн зам /Олимпийн гудамж/-ыг хааж Нарны замаас Олимпийн гудамж, Олимпийн гудамжнаас Нарны зам руу эргэх боломжгүй болох юм.

Иймд иргэд байрлуулсан тэмдэг тэмдэглэл, мэдээлэх самбарыг анхаарч хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас анхааруулж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.