Ховд шонхорууд аваргын төлөө шалгарлаа

Twitter Print
2019 оны 03-р сар 20-нд 14:35 цагт
Мэдээний зураг,

Улиралд хүснэгтийг тэргүүлсэн Ховд Шонхорууд баг 4-р байраар плей-оффд шалгарсан Сүхбаатар Альянс тех багуудын плей-оффын цуврал 3-3 болж тэнцээд байсан билээ.

Тэгвэл цувралыг шийдэх долоо дахь тоглолт болж аваргын төлөө тоглох багийн нэр тодорлоо. Энэ удаад тоглолтын эхний үеэс л Шонхорууд оноогоор илүү явсан юм. Гэхдээ Сүхбаатар Альянс тех баг оноог ойрхон хадгалсаар байсан ч илүү болж чадалгүй тоглолтын дуусгаж Шонхорууд баг 102-91 харьцаатай хожлоо.

Үндэсний лигийн түүхэнд анх удаагаа долоон тоглолтод цуврал шийдэгдсэн тохиолдол энэ байлаа. Тус тоглолтод Ховд Шонхоруудын Э.Дөлгөөн 26 оноо, 17 самбар авч гайхалтай байжээ.

Ингээд Шонхорууд баг аваргын төлөө Архангай Алтан Дорнодын Дайчид багтай тоглох боллоо.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.