Шинэ Зеландын засгийн газар галт зэвсгийн тухай хуулийг шинэчлэх шийдвэр гаргажээ

Twitter Print
2019 оны 03-р сар 20-нд 14:24 цагт
Мэдээний зураг,

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн галт зэвсгийн тухай хуульд чухам ямар өөрчлөлт шинэчлэлт хийх талаар удахгүй мэдэгдэх гэнэ.

Өнгөрсөн баасан гарагт Крайстчёрч хотын Исламын шашны 2 сүмд гарсан халдлагатай холбоотойгоор Жасинда Ардерны засгийн газар галт зэвсгийн тухай хуулийг шинэчлэх шийдвэр гаргажээ.

Тэрээр, “Гаргасан шийдвэрийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэл мэдээллийнхэн болон иргэдэд засгийн газрын ирэх даваа гарагийн хурлаар мэдээлэх болно. Аймшигт халдлага гарсанаас хойш 10 өдрийн дараа нийгмийн аюулгүй байдлыг дээшлүүлэх өөрчлөлт шинэчлэлтийнхээ талаар мэдэгдэх болно. Бид санал нэгтэйгээр шийдвэр гаргасан байгаа.” хэмээн мэдэгдсэн байна.

Image result for christchurch

Шинэ Зеландын Крайстчёрч хотын Исламын хоёр сүм рүү халдсан хэргээр 28 настай Австралийн иргэн Брентон Харрис Тарантыг баривчлаад байгаа ба түүнийг хүний амь хөнөөсөн хэргээр буруутгаад байгаа юм.

Брентон Тарантын хувьд ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй ба буруугаа хүлээгээгүй байгаа аж. Түүний шүүх хурал ирэх сарын 5-нд болох ба тэрээр өмгөөлөгч авахаас татгалзаж, шүүх дээр өөрөө өөрийгөө хамгаалах гэнэ.

Image result for christchurch

Иргэдийг олноор нь хөнөөх болон хүчирхийллийн гэмт хэрэг 5 сая хүн амтай Шинэ Зеландад гарч байсан тохиолдол ховор ба хамгийн сүүлд 1990 онд Арамоана хотод зэвсэгт этгээд 13 хүний аминд хүрсэн хэрэг гарч байжээ.

Эх сурвалж: https://www.golos-ameriki.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.