Солонгосын визний шинэчлэгдсэн журам монголчуудад олон давуу талтай

Twitter Print
2019 оны 03-р сар 20-нд 11:49 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын визний Шинэчлэгдсэн журмаар Магистрт суралцаж буй оюутнууд D10 визний хугацаа дууссан бол Монголоос мульти виз хүсэх шинэ боломжууд нээгдсэн байна. 

Тэрчлэн шинэчлэгдсэн журмаар доорх иргэд хөнгөлөлттэй нөхцөлөөр болон олон удаагийн виз хүсэх эрхтэй болжээ. Үүнд:

A. БНСУ-д зорчиж байсан иргэн

B. Төрийн албан хаагч болон төрийн өмчит аж ахуй нэгжийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)

C. БНСУ-руу тогтмол нислэг үйлддэг авиа компани, усан онгоцны компанийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)

D. 10,000 доллароос дээш хэрэглээний лимиттэй олон улсын зээлийн карттай, сүүлийн 3 сарын сарын хэрэглээ 2,000 доллароос дээш (бэлэн мөнгө болохгүй)

E. БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор аж ахуй нэгж байгуулах, БНСУ-ын төрийн болон хувийн байгууллагын урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааны шугамаар зорчих иргэн 

F. БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг эх, хүүхэд, БНСУ-ын иргэний эхнэр/нөхөр, мөн хоёр улсад гэрлэлтээ батлуулаад 1 ба түүнээс дээш жил зүй ёсоор амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр/нөхрийн эцэг эх, насанд хүрээгүй хүүхэд (18-аас доош насны) 

G. Холбогдох нөхцлийг хангаж буй эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин

H. Холбогдох нөхцлийг хангаж буй сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад 1 жилээс дээш ажилласан иргэн

I. Жилийн татвар төлөлт 500 сая төгрөгөөс дээш компани болон татвар төлөлтийн шилдэг 100 байгуулагад хэлтсийн даргаас дээш албан тушаалтанаар 1 жилээс дээш ажиллаж байгаа иргэн

J. БНСУ-н 4 жилийн их сургуулийн бакалаврын зэргээс дээш болон гадаадад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн (үүнд коллеж хамаарахгүй)

K. Сүүлийн 6 сарын турш 2.200.000 төгрөгөөс дээш цалинтай буюу нийгмийн даатгалаар баталгаажиж буй иргэн 

L. Холбогдох нөхцлийг хангаж буй олны танил урлаг соёлын зүтгэлтэн, тамирчин (тухайн салбарт гавьяа зүтгэл гаргасан иргэн) 

M. 500 сая төгрөгөөс дээш үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө зэрэг хувийн хөрөнгө эзэмшиж буй иргэн

N. A ~ M нөхцлийг хангаж олон удаагийн виз авсан иргэний эхнэр/нөхөр, насанд хүрээгүй хүүхэд (18-аас доош насны) 

O. БНСУ-руу сүүлийн 2 жилийн дотор 4 ба түүнээс дээш, нийт 10-аас дээш (Сүүлийн хоёр жилд заавал нэг удаа зорчсон байх) зорчсон иргэн (байнгын зорчигч)

Бэлтгэсэн: Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.