Найзтай болж чаддаггүй хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах вэ?

Twitter Print
2019 оны 03-р сар 20-нд 15:39 цагт
Мэдээний зураг,

Хүүхдүүд дийлэнхдээ бусдынхаа тоглож байгаа газар хамт тоглоод амархан найзууд болчихдог ч хүүхдүүдтэй тоглож чаддаггүй, найзуудаас ялгараад наана нь үлдчихдэг хүүхдүүд ч байдаг.

Найзууд нь тоглохоос татгалзсан хүүхэд аажмаар хүлээн зөвшөөрөгддөггүй гэсэн мэдрэмжтэй болсоор өөртөө итгэх итгэл нь багасаж, ганцаардсан гунигтай хүүхэд болох юм уу эцэг эхээсээ илүү зүүгддэг болдог.

Найзтай болно гэдэг нь “Нөхөрлөлийн арга барил”-д суралцах юм. Хүүхдээ найзтай болоход нь хэрхэн туслах вэ?

1. Хүүхдээ бусадтай зөв харилцахад сургах. Жнь: Ширээ тойрч суугаад өөр өөрсдийн сохирхолтой зүйлсийг ярих. Өөрийн ээлж хүртэл сайн сонсож чадсан хүүхдээ “Яриаг дуустал сонссонд баярлалаа, чи одоо юу ярих уу? ” гээд хүүхдийнхээ яриаг идэвхтэйгээр дуустал сонсоод дараа нь яриатай нь холбоотой хялбархан асуулт асууж идэвхжүүлээрэй. Бусадтай эелдэг харилцаж сурах нь хамгийн чухал алхам.

2. Эхлээд аажмаар ганц нэг хүүхдүүдтэй тоглож сургах. Хүүхдээс тань 6 сараас 1 нас орчим дүү бол бүр сайн. Хамаатны болон найз нөхдийнхөө хүүхдүүдээс хэн нэг байж болно шүү дээ.

3. Дараа нь тоглоомын талбайд гаргах. Олуулаа тоглож байгаа хүүхдүүдээс илүүтэй хоёр гурваараа тоглож байгааг сонгож аажмаар дасгаарай.

4. “Очоод тогло” гэж шууд хэлэхээс илүүтэй “Найзууд нь ямар тоглоомоор яаж тоглож байгааг мэдээд ир дээ” гэх мэт тодорхой даалгавараар зоригжуулаарай.

5. Хүүхэд тань мэдээд ирвэл “Найзуудынхаа тоглож байгаа тоглоомын дүрмийг ажиглаад, ойлгож мэдэж өгсөнд баярлалаа. Дараагийн удаа найзуудынхаа нэрийг мэддэг болчихвол гоё ч юм уу” гээд ойртож очихын төлөө гаргасан бяцхан хичээл зүтгэлийг нь урамшуулан сэдэлжүүлээрэй.

6. Тоглоом тоглох эерэг хандлагад суралцах. Хүүхэд үеийнхэн дээрээ очоод тоглоомыг ганцаараа өмчирхөх, хэт зааварлах, өрсөлдөх, булаалдах хандлага гаргаад байвал бусдадаа гадуурхагддаг. Тиймээс гэр бүл дотроо ээлжлэн тоглох, ялагдсан ч ялах ээлж ирдэг гэдгийг мэдрүүлэх хамтын тоглоом тоглож байгаарай.

Заа тэгээд хүүхдийг нөхөрлөлд сургах, найз нөхөдтэй болгох хамгийн шалгарсан арга бол аав ээжийн тэдэнд зориулах чанартай цаг, тохирох насанд нь сургуулийн өмнөх боловсролд хамруулах шүү дээ.

Г. Төмөрзаяа

Царс сургалтын төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.