Анхаарал төвлөрөлт муутай хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах вэ?

Twitter Print
2019 оны 03-р сар 20-нд 11:34 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед төрөлхийн анхаарал дутмагшилаас гадна олдмол анхаарал дутмагшилтай хэт хөдөлгөөнтэй бага насны хүүхдүүд олширч байна. Олдмол анхаарал дутмагшилд ахуй их нөлөөлж байна. Тиймээс аав ээжийн хандлага оролцоо маш чухал байх нь ээ. Хэрвээ таны хүүхэд анхаарал төвлөрөлт муу бол:

1. Өдөр бүр тогтмол цагт 15-20 минут агаарт тайван алхах

2. Элсэн чихрийн хэмжээг багасгах, бүр маш бага хэмжээгээр хэрэглүүлэх

3. Тогтмол цагт, сайн унтаж амрах. Нойр дутуу бол тархины уян хатан чанар алдагддаг. (Хүүхдийн наснаас хамаарсан унтах цагийн зөвлөгөөг өмнө хүргэж байсан).

4. Дэлгүүр, үзвэрийн газраар 60 минутаас дээш дагуулж явахгүй байх

5. Зурагт+Утас үзэх хугацаа өдөрт 30 минутаас ихгүй байх (Зарим хүүхэд 2-3 цагаар зурагт руу төвлөрч чаддаг. Энэ нь идэвхгүй анхаарал төвлөрөлт буюу нэг ёсондоо донтох үйл эхэлж байгаагынх)

6. Тоог урдаас нь хойш хэлээд эргээд ардаас нь хэлэх дасгал хийх (16700 – 00761, 12345-54321 г.м)

7. Нуруун дээр нь тоо, дүрс, үсэг бичиж таалгаж тоглох нь

8. Өдөр бүр тогтмол 15-20 минут ном уншиж өгөх, харилцан ярилцах

9. Өдөрт уух шингэний хэмжээг алдуулахгүй байх (Хүүхдийн биеийн жинг 0.033-аар үржихэд өдөрт уух дундаж усны хэмжээ гарна)

10. Завсарлагатай суух. Нэг дор удаан хугацаагаар ямар нэгэн зүйлд анхаарлыг хандуулах гэж хүчлэх нь тархийг ядрааж алсдаа сурах хүсэл эрмэлзлийг бууруулахаас гадна анхаарал төвлөрөх чадвар саармагжиж сониуч зангүй алга болчихдог.

11. Хөгжим сонсох (Beethoven - Moonlight Sonata, Claude Debussy-Clair De Lune, Mozart-Allegro г.м)

12. Шатар тоглох. Ялангуяа аав нь хамтран тоглох.

13. Хүүхдийн дэргэд хоорондоо хэрэлдэж маргалдахгүй байхаас гадна хүүхдэд гар хүрч хэрхэвч болохгүйг санаарай.

Г. Төмөрзаяа

Царс боловсролын төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.