Хавдар судлалын үндэсний төвд хаягдлаар хийсэн 20 ширхэг сандал хандивлав

Twitter Print
2019 оны 03-р сар 20-нд 09:28 цагт
Мэдээний зураг,

Монголын Байгаль орчин, иргэний зөвлөл (МБОИЗ) ТББ-ын тэргүүн Б.Эрдэнэ Хавдар судлалын үндэсний төвд эмчлүүлэгчдэд зориулан 20 ширхэг сандал хандивлав.

Тэрээр өөрийн бичсэн “Хог хаягдлын менежмент” номын борлуулалтын орлогоор хаягдал гялгар уут, хуванцар сав цуглуулан тэдгээр сандлыг “Сан оргио” ХХК-д хийлгэжээ.

Б.Эрдэнэ “Хавдар судлалын үндэсний төвийн хүлээлгийн заалнуудад үйлчлүүлэгчид суух сандалгүй хэцүүхэн харагддаг. Энэ эмнэлгээр орох бүрдээ энэлж шаналсан өвчтөнүүд тэдний ар гэрийнхэнийг хөлөө амраах сандалтай болгохсон гэж дотроо андгайлсан юм. 

Image may contain: 2 people, people sitting and indoor

Зорилгоо биелүүллээ. Өөрийн бичсэн "Хог хаягдлын менежмент" номынхоо борлуулалтын орлогоо хурааж хумьсаар 20 ш сандал бэлтгэж гэр бүлийн хамт хандивлав. 

Эдгээр сандалыг хаягдал гялгар уут, хуванцар хог хаягдал цуглуулан САН ОРГИО ХХК-ийн үйлдвэрт хийлгэв. Нэг сандал хийхэд 25 кг гялгар уут орсон. 20 ш сандал хийхэд 500 кг хаягдал гялгар уут ашигласан. Давхар нийгмийн хариуцлагын хүрээнд овоо л их хогийг үр ашигтай зайлуулав. 

Ямарч байсан нэг удаа 100 хүн суух сандалтай боллоо. Хавдар судлалын төв эмнэлгийн 2,3,4 давхар болон ангиографийн тасгийн үүдэнд сандалнуудаа байрлуулсан. 

Image may contain: 1 person, standing, car and outdoor

Энэхүү сэтгэл зүрхээ зориулж хийсэн сайн дурын ажлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг тавьж өгч "Хог хаягдлын менежмент" номыг хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгох төслийг дэмжсэн НҮБ-ын GEF MONGOLIA төслийн захирал Ганбаатар танд баярлалаа. 

Image may contain: one or more people and indoor

Номын худалдан авагч Өмнөговь аймгийн ЗДТГ, Баян-Өлгий аймгийн сумд, Говь-Алтай аймгийн сумд, Үндэсний төв номын сан, Улаанбаатар хотын Нацагдоржийн нэрэмжит номын сан, УУА Тэргүүн асан, Монгол улсын зөвлөх инженер Дамба дарга, Хог хаягдлыг холбооны УЗ гишүүн Батжаргал болон үйлдвэрлэгч Сан Оргио ХХК-ийн Ерөнхий менежер Болормаа нартаа чин сэтгэлийн талархал дэвшүүлье" гэж өөрийн цахим хуудсанд бичжээ. 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.