Дээд шүүх эрх мэдэлтний талд үйлчилж байна гэв

Twitter Print
2019 оны 03-р сар 20-нд 09:23 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүгч нар мөнгө, эрх мэдэл танил талтай хүмүүсийн эрх ашгийг хамгаалж тэдний төлөө хууль бус шийдвэр гаргаж байгаа талаар “Бүрэн цутгамал” компанийн гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Энэ оны хоёрдугаар сарын 25-ны өдөр “Сант” сургуульд холбогдох “Бүрэн цутгамал” компанид нэхэмжлэлтэй гурван хэргийн шүүх хурал болсон. Гурван хэрэг нь хоёрдугаар сарын 1, 12, 13-нд Дээд шүүх дээр хуваарилсан. Гэтэл 25-нд нэг өдөр, нэг бүрэлдэхүүнээр шийдвэрлэгдсэн байна. Шүүх хурлын бүрэлдэхүүнд Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Л.Атарцэцэг, П.Соёл-Эрдэнэ,  Х.Батсүрэн, Д.Тунгалаг нар оролцсон байна. Нэг бүрэлдэхүүнээр гурван шүүх хурал хийсэн нь мөнгө, эрх мэдэл танил талтай хүмүүс буюу “Сант” сургуулийн эрх ашгийг хамгаалж байна гэж “Бүрэн цутгамал” компанийн захирал Б.Батдэлгэр хэлсэн юм.

Тэрээр “Нэг хэрэг нь НМЕГ-т холбогдох буюу МХЕГ-ын Дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Жаргал эс үйлдэхүйг тогтоолгох хурал байсан. Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг хүлээж аваагүй.  Давж заалдах шатны шүүх магадлал хүчинтэй юм байна гэж хүлээж авсан. Энэ маргаан нь 2017 оны нэгдүгээр сарын 4-нд МХЕГ дээр Сант сургуулийн улсын комиссын үйл ажиллагааг шалгах, төлөвлгөөт бус хяналт шалгалтыг хийх ажлын хэсгийг томилсон байдаг. Гэтэл энэ ажлын хэсэг ажлаа хийхгүйгээр ажлаа зогсоосон. Тайлангаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржд арванхоёрдугаар сарын 15-нд, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваад 17-нд нь явуулсан. Гэтэл илтгэх хуудас нь 28-нд бичигдсэн байдаг. Төрийн Хяналт, шалгалтын тухай хуулийн 5.4-д Хяналт, шалгалтын дүнг урьдчилан гаргаад түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно гэсэн заалтыг зөрчин МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал урьдчилж дүгнэлтээ гаргаад түүнийгээ батлах замаар гаргасан. Үүнийг давж заалдах шатны шүүхээс тогтоосон. Гэтэл сая Дээд шүүх буюу М.Батсуурь даргатай шүүгч нар шүүх хуралдаан дээр энэ магадлалыг хүчингүй болгосон. Арванхоёрдугаар сарын 28-нд илтгэх хуудас бичсэн нь зөв байна гэж илтгэх хуудас гарсан. Иймээс Дээд шүүхийн гадаа  энэ сарын 20-22-нд жагсаал, суулт хийх гэж байна. Дээд шүүхийн шийдвэр эцсийн байдаг. Цаашаа хаана хандах юм бэ, хандах газар байхгүй” гэсэн юм.

Дөрөв дэх удаагийн хянан шалгалтаар Сант сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын  комисс хүлээн авсан.  Үйл ажиллагааг хянах, комиссын үйл ажиллагааг шалгах  төлөвлөгөөт бус хянан шалгалт байсан. Гэтэл энэ  комиссын үйл ажиллагаа нь хянан шалгалтаа хийгээгүй, дүгнэлтээ гаргаагүй байхад Монгол Улсын Дээд шүүх үүнийг хүлээн зөвшөөрөөд байгаа нь хууль бус юм гэж үзэж байна.  Архивын хэрэг эрхлэлтийн улсын байцаагч тогтоогоод дүгнэлтээ гаргасан байгаа. Монгол Улсын Ерөнхий прокурор Сант сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын комисст хүлээн авсан үйл ажиллагаа буюу ерөнхий прокурор нь ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг хуурамч байна гэж үзэж байгаа юм байна.

Б.Нямдорж

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.