Нурсултан Назарбаев Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буулаа

Twitter Print
2019 оны 03-р сар 19-нд 21:40 цагт
Мэдээний зураг,

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 3-р сарын 20-ны өдрөөр тасалбар болгон Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа бууж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр Казахстаны Аюулгүйн зөвлөлийг тэргүүлэхийн зэрэгцээ "Нур Отан" намын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хаших юм.

Энэ жил 78 настай тэрбээр, “Би Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буухаар шийдлээ. Энэ жил миний энэхүү улс орны хамгийн өндөр өндөр албан тушаалд суусны 30 жилийн ой тохиож байна. Ард түмэн маань надад тусгаар тогтносон Казахстан улсын анхны Ерөнхийлөгчөөр ажиллах боломжийг өгсөн.” хэмээн Казахстаны телевизийн сувгуудаар цацагдсан мэдэгдэлдээ дурджээ.

Нурсултан Назарбаев 1990 оны 4-р сард Казахстаны Ерөнхийлөгчийн албан тушаалд суусан ба түүнээс өмнө Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казах улсын төрд болон ЗХУ-ын Коммунист намд өндөр албан тушаал хашиж байсан билээ. Назарбаев Бүгд Найрамдах Казакстан улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 5 удаа ялалт байгуулж байсан юм. 

Хуулийн дагуу Казакстан улсад Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2020 онд болох ёстой байсан ч түүний гаргасан энэхүү шийдвэрээс улбаатай товлосон хугацаанаас өмнө Ерөнхийлөгчийн сонгууль явагдах нөхцөл үүслээ хэмээн Төв Азийн улстөрийн шинжээч Аркадий Дубнов мэдэгдээд Назарбаев Ерөнхийлөгчийн албан тушаалаас буухаасаа өмнө өөртөө тус улсын Аюулгүй байдлын зөвлөлийг даргын албан тушаал бэлдсэн нь эрх мэдлийн хувьд Ерөнхийлөгчөөс ч илүү эрх мэдэлтэй болох юм. Тэрбээр дээд түвшинд Хятадын Дян Сяопин боллоо" хэмээн BBC агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Казахстаны Ерөнхийлөгчийн албан үүргийг Казахстаны Сенатын дарга Касым-Жомарт Токаев гүйцэтгэх аж.

null.

Эх сурвалж: https://www.bbc.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.