С.Баярцогт: УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гишүүн миний дансны хуулгыг авчирна гэсэн юм байхгүй...

Twitter Print
2019 оны 03-р сар 19-нд 17:49 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Швейцарийн Холбооны Улсаас "Credit Suisse AG" банк дахь С.Баярцогтын ам.долларын 3, еврогийн 2, нийт 5 дансны 2008.09.30-2013.12.31 хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг авч ирлээ. Швейцараас Монголын талд С.Баярцогтын таван дансны мэдээллийг хүлээлгэж өгсөн. Энэ баримт нь Гадаад харилцааны яамаар дамжин Авлигатай тэмцэх газарт очно. Нийт таван дансны орсон, гарсан гүйлгээ бий. Үүний цаана өөр олон асуудал агуулж байх чухал ач холбогдолтой асуудал юм. Энэ ажлыг олон хүний оролцоотой хийсэн” хэмээн мэдээлсэн.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан С.Баярцогт мэдээлэл хийлээ. С.Баярцогт “УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гишүүн курьер буюу шууданч хийж, дипломат шуудан авчирсан юм болов уу гэж бодож байна. Түүнээс өөрөө уулзаад авчирсан зүйл байхгүй. Хэн нэгэн өгөөч гэхээр гаргаад өгчихдөг тийм юм байхгүй.

Миний АТГ-т бүрдүүлж өгсөн материал УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг авчирсан гээд байгаа материал хоёр ижилхэн. Оффшорын асуудал удахгүй шийдэгдэх байх гэж бодож байна. Бас нэг юм нэмж хэлэхэд 2017 онд Олон улсын хуульч гэж өөрийгөө нэрлэсэн Туяацэцэг, цэнхэр үст Цэрэн нарын авчирсан гээд олон нийтэд дэлгэсэн материалууд хуурамч гэдгийг Швейцарийн тал нотолсон. 

Миний бие хийсэн гэмт хэрэг байхгүй. Иймд манай хуулийн байгууллага, АТГ шалгаад намайг цагаатгана гэдэгт би итгэлтэй байна. Оффшортой холбоотой надад үүсгэсэн хэрэг удахгүй хаагдана. Швейцарийн холбооны улсаас ирсэн 1000 гаруй хуудас материал өмгөөлөгчөөр дамжаад ирснийг АТГ-т хүргүүлсэн. 

Өмнө нь найзуудтайгаа хамтраад хувьцааны бизнес хийх гэж нээсэн юмаа гэдгээ холбогдох газар нь очиж гэрчийн мэдүүлэг өгсөн. Энэ амжилтгүй болсны дараа дансаа 2013 онд хаасан. Хаасны дараа би Сангийн сайд болж байсан. Өөр шинээр гараад ирсэн баримт хэрэг байхгүй. Иймд надад хамаатай оффшорын хэрэг удахгүй хаагдана" гэлээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Irgen Bat.

      (103.229.120.212) 2019-03-21 10:13
      • 0
      • 0

      Ard tumen ta nariig diilehdee l neg diilne ee Ayursaihan gantsaaraa bish shoo

      Хариулах

    • kh

      (202.179.24.98) 2019-03-20 15:59
      • 0
      • 1

      Ene hun avsan ni unen oilgomjtoi! Sayatan bloh yu chhiigeegui hun shuu dee, gazar tarialan intr hudlaa halhavch shuu dee. Ouyu Tolgoinhon ch hamtran tusalj baigaa, barigdval bas l ter tom company avilgiin hergeer shivshgee tarina shde. Manaihan l dorvitoi hudulj chadsangui de. Ene hun yaj ch tsagaadsan GEMTEN gedgiig bugd oilgono.

      Хариулах

    • zochin

      (202.179.24.98) 2019-03-20 15:55
      • 1
      • 0

      Ene ch heltei ustai hun ih munguur gadniin umguulugch hulsulj baigaa l daa. Gadaadad ch yalgaagui shuu dee, mungutei hund sain umguulugch olddog horvoo.

      Хариулах

    • Зочин

      (198.84.166.138) 2019-03-20 11:53
      • 0
      • 1

      Яаж мөнгөтэй болсон туршлагыг нь олон нийтэд заалгаачээ

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.79) 2019-03-20 09:26
      • 0
      • 0

      Хэл ам татлаад байгаа мөнгөнөөсөө эх орондоо өгөөжтэй нэг нэг сургууль цэцэрлэг барьулаад өгөөчээ

      Хариулах

    • зочин

      (66.181.177.106) 2019-03-19 18:49
      • 0
      • 2

      энэ нээрээ цайчихсан луйварчин юмаа наад хулгайчаа ясыг цайтал шоронд суулга чи үнэнээ хэлэхгүйдээ хаачих юм халын хавтгайгаас хаашаа явах гөлөг бэ чи ард тгмнии баялагииг гадны луйварчидад хахуулаар өгөө биздээ ард түмнии амьрал наад гэрээнээс чинь эрс сайжрана гэсэн чинь хаа байна лалар минь чи зүгээр хол очиж хуцаарай луйварчин минь

      Хариулах