Т.Аюурсайхан: С.Баярцогтын Швейцарын банкны дансаар мөнгө орсон, гарсан баримт АТГ-т очоогүй байгаа...

Twitter Print
2019 оны 03-р сар 19-нд 12:33 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын даргын Швейцар улсад хийсэн айлчлалд багтсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг айлчлалын хүрээнд Швейцарийн банкны данснаас иргэн С.Баярцогтын гүйлгээний дансыг авснаа тэрбээр урд нь сэтгүүлчдэд мэдээлж байсан.

Харин энэ мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үгүйсгэж, "Швейцарт гишүүд ажиллах үеэрээ тус улсын хууль хяналтынхантай огт уулзаагүй. Т.Аюурсайхан ганцаараа шѳнѳ дѳлѳѳр уулзчихаагүй л бол ѳдрийн цагаар ийм уулзалт болоогүй. С.Баярцогтод хамаарах дансны мэдээлэл биднийг Швейцарт айлчлахаас 14 хоногийн ѳмнѳ Гадаад харилцааны яаманд ирсэн юм билээ” гэсэн билээ.

Өнөөдөр өгсөн мэдээлэлдээ УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Би УИХ-ын гишүүн, Оффшорын эсрэг бүлгийн ахлагчийн хувьд Швейцарт хийсэн айлчлалын хүрээнд мэдээлэл хийсэн. Зарим гишүүд энэ мэдээллийг үгүйсгэж байна. Иргэн С.Баярцогтын нэр дээр  Швейцарын  банкны дансаар мөнгө орсон, гарсан баримт байгаа. Миний авсан мэдээллээр хараахан АТГ-т очоогүй байгаа гэсэн. Чухал ач холбогдолтой мэдээлэл дарагдахаас сэргийлэх ёстой.

Иргэн С.Баярцогтын нэр дээрх таван дансаар 2008 оны есдүгээр сарын 30-наас 2013 он хүртэл хийгдсэн гүйлгээ байна. “Оюутолгой”-н гэрээ 2008 оны 10 дугаар сард хийгдсэн. Иргэн С.Баярцогт энэ хугацаанд Сангийн сайд, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан. Тиймээс өөр олон эзэн холбогдогчтой байж магадгүй. Төр нийгэмд хуулийн хяналтыг тогтоох зорилгоор би энэ мэдээллийг хийж байна. Хуулийн байгууллагад шалгах боломжийг нь олгох ёстой. Нөлөөллөөс ангид байлгах хэрэгтэй гэж үзэж байна.

Швейцарийн холбооны улсаас иргэн С.Баярцогтын бүх гүйлгээний мэдээллийг өгсөн. Энэ бол АТГ, прокурорын байгууллагуудтай хийсэн албан ёсны харилцааны үндсэн дээр Монгол Улсад хүлээлгэн өгсөн. Хуулийн байгууллага хуулиа биелүүлэхэд бид улс төрийн дэмжлэг үзүүлэх ёстой. УИХ дахь оффшорын эсрэг бүлгээс Швейцарийн холбооны улсын өмгөөллийн товчоо, холбогдох банкинд удаа дараа хүсэлт илгээсэн.

Энэ асуудлыг ил болгоход төрийн бус байгууллагуудаас идэвх санаачлагатай ажилласан. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Баасанхүү нар буруу мэдээлэл өгсөн байна лээ. Тэд оффшорын эсрэг хуруу байтугай хошуу нэмэрлэж байгаагүй хүмүүс. Тийм учраас энэ асуудлыг мэдэхгүй байх нь аргагүй. Айлчлалын хүрээнд энэ хүмүүс багтаад ямар ч үр дүнгүй, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийгээд яваад ирсэн. УИХ-ын нэр бүхий гишүүдийн мэдээлэл дээр үндэслэн би энэ мэдээллийг хийж байна.

Энэ мэдээлэл УИХ-ын даргын айлчлалын хөтөлбөрт байхгүй. Гэхдээ Швейцарийн холбооны улсын банкнаас иргэн С.Баярцогтын нэр дээрх дансны дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Таван дансанд орсон гарсан гүйлгээ байгаа учраас лавшруулж шалгах шаардлага үүсч магадгүй. Өөр бусад эзэн холбогдогчийг шалгаж  ч магадгүй.

Бусад мэдээллийг мөрдөн байцаах ажиллагааны үед мэдээлэх хориотой гэлээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг энэхүү мэдээллийг өгсний дараа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өөрийн цахим хуудсаар дамжуулан “Аюурсайхан гишүүний оффшорын эсрэг яриаг би дэмждэг. Гэтэл Аюурсайхан намайг оффшорын эсрэг юу ч хийдэггүй гэж зүтгэлээ. Анх төрийн өндөр дээд албан тушаалтан болон хамаарал бүхий этгээдүүдийн эсрэг УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан боловч оффшорчин олонтой МАН хэлэлцүүлээгүй.

Хоёр долоо хоногийн өмнө Щвейцариас ирсэн баримт цэвэр АТГ-ын хийсэн ажил бөгөөд иргэний нийгмийн байгууллагууд идэвхтэй нөлөөлсөн”  хэмээн байр сууриа илэрхийлээд доорх бичиг баримтыг хавсаргасан байна.

image

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Jiriin Irgen

      (166.137.248.20) 2019-03-19 14:58
      • 0
      • 0

      Ymar ch hereggyi hymyysiig yynees hoish Bitgii gadaadad yvuulj baigaachee Haitian mongo yu ch hiihgyi yvj irchiheed bas ednii um yrij opshorchdoo pmgoolnoo pyrevdorj gedeg gishyyn baidag gej sonsoogyi I’m bna

      Хариулах